Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050” болон “Нийслэлийн хөгжлийн 2040 он хүртэлх бодлого”-ын хүрээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дэмжих, үндэсний өв соёлыг хамгаалах зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Эдгээр зорилтыг олон нийтэд таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд “Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбай-д 2026 оны гуравдугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус өдөрлөг нь үндэсний өв, уламжлал, нийслэл хотын түүх, соёлын үнэт зүйлсийг иргэд, олон нийтэд өргөн хүрээнд сурталчлах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг алдаршуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой юм. Мөн соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, инновацид суурилсан бүтээлч үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Өдөрлөгийн хүрээнд:
- Үндэсний болон орчин үеийн агуулга бүхий урлагийн тоглолт
- Кино үзвэр
- Богино хэмжээний жүжигчилсэн үзүүлбэр
- Язгуур урлагийн тоглолт
- Улаанбаатар хотын түүх, соёлын үзэсгэлэн
- Номын сангийн үйлчилгээ
- Гэрэл зургийн үзэсгэлэн
- Автомашин, мотоциклийн үзэсгэлэн
- Гар урлаачдын үзэсгэлэн, худалдаа
- Open mic /нээлттэй тайз/
- “Улаанбаатарын хавар” яруу найргийн уралдаан
- Face art
- Каллиграф /Монгол бичиг/
- Өсвөр үе, хүүхэд залуучуудын оролцооны хөтөлбөр
- Сельфи бүүт гэсэн соёл, уроагийн олон талт арга хэмжээ зохион байгуулагдана.
Нийслэлчүүд та бүхнийг “Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Facebook
Twitter
Youtube


Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих