Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг (2026.03.23) Дархан-Уул аймагт ажиллаж “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус аймгийн хувьд тусгай зөвшөөрлийг 28 төрлийн үйл ажиллагаанд, энгийн зөвшөөрлийг 10 төрлийн үйл ажиллагаанд олгодог бөгөөд зөвшөөрөл олгохтой холбоотой үүсдэг асуудал, хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага, хуулийн этгээдээс гадна зөвшөөрөл эзэмшигч, хүсэлт гаргагч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцон өнөөгийн байдлыг илтгэж, санал, хүсэлтээ илэрхийлэв.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис хуулийн төслийг танилцуулж, зөвшөөрлийн тоог цөөрүүлж, улмаар бизнесийн орчин дахь хүнд суртлаас чөлөөлөх бодлого, санаачилгын талаар мэдээлэл өгсөн.
Харин Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, төрөөс олгож буй аливаа зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдэд аль болох ил тод, түргэн шуурхай хүргэх чиглэлд ажлын хэсэг анхаарал хандуулж, олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгааг онцоллоо.
Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллахдаа хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус аймаг дахь төрийн чиг үүрэг бүхий байгууллагуудаас зөвшөөрөл олгож байгаа үйл явцтай биечлэн танилцаж, цахимжсан эсэх, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн
Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ
УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.23-03.27.gif)

Сэтгэгдэл бичих