Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт


3-р сарын 24
11 цаг 05 минут

         Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.

-Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Үүнийг зөвхөн нэг яам, нэг хүн ч юмуу, эсвэл нэг Элчин сайдын яамны үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх нь учир дутагдалтай л даа. Яагаад гэвэл, визний шалгуурыг чангатгасан асуудал нь АНУ-ын төрийн эрх барьж байгаа байгууллагын зүгээс Монгол Улсын өнөөдрийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд өгч буй үнэлгээ гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл манайхан “Монгол Улсын гадаад бодлого, имиж нь жигтэйхэн сайн явж байгаа” гээд магтаад байгаа шүү дээ. Тэгвэл тэр нь бодит байдал дээр ямар байгааг үүгээр харуулчихлаа. Ер нь визтэй холбоотой шийдвэрийг ганц хүн гаргадаггүй. АНУ-ын ерөнхийлөгч дангаараа юм уу, тус улсын Төрийн департментаас гаргадаг шийдвэр биш. Конгресс нь ярьж байгаад аль, аль улсыг ямар хязгаарт оруулах вэ гэдгийг шийддэг гэсэн үг. Тэд зүгээр ширээ тойрч сууж байгаад ийм шийдэлд хүрчихдэггүй.

Зөвхөн судалгаа, мэдээлэлд үндэслэнэ. Тэгвэл хаанаас мэдээлэл авах вэ гэвэл, Монгол Улсад ажиллаж байгаа хүмүүсийн газар дээрээс нь өгч буй дүгнэллтийг л үндэс болгоно. Тэрнээс манайхны өгч байгаа мэдээлэл буюу “Монгол ийм мундаг ардчилсан улс” гээд мянга яриад нэмэр байхгүй. Мэдээж олон улсад байгаа Монголын талаарх мэдээлэлээс аваад ч тэд дүгнэлт хийхгүй. Хамгийн гол дүгнэлтийг өнөөх монгол дээл хувцас өмсөөд, хуучин монголоор сайхан бичдэг АНУ-ын Элчин сайд нь өгч байгаа шүү дээ. Миний бодлоор Элчин сайдын яаманд дор хаяж 50, 60 хүн цаг, минут тутамд ажиллаж байгаа. Монголын хэвлэл мэдээллээр юу ярьж байна. Сошиал орчинд ямар асуудал явж байна. Хаана ямар жагсаал цуглаан хийгээд байна. Иргэд нь ямар , санал гаргаж байна. Засгийн газар нь ямар хариу үйлдэл үзүүлж байна. Ямар хууль баталж байна, эдийн засгийн бодлого зэргийг маш нарийн судалж байгаа. Эдгээр улсуудыг харахад чөлөөтэй яваад байгаа юм шиг мөртлөө цаг наргүй ажилладаг. Хамгийн чухал зүйлийг манайхан ойлгох хэрэгтэй. Тухайн улсад суугаа Элчин сайд гэдэг зүгээр л интернэтээр гарсан мэдээллийг цуглуулаад төв рүүгээ шидээд сууж байдаг хүнийг хэлэхгүй. Доод түвшинд нь тэр бүх мэдээллийг боловсруулаад, дүгнэлт хийгээд Элчин сайддаа танилцуулна. Элчин сайд энэ бүгдийг нь дүгнэж байгаад “Өнөөдөр Монгол Улсын ардчилал ямар түвшинд байна. Энэ орон ардчилсан сонголт дээрээ хатуу зогсоод явж чадаж байна уу, үгүй юу. Эсвэл ухралтад орж байна уу. Авторитар чиглэл нь давамгайлж байна уу гэдэгт Элчин сайд хүн өөрийнхөө субьектив дүгнэлтийг хийнэ. Тухайлбал, Монгол Улс эргэн тойрон Хятад, Оростой харилцаж байгаа байдлыг харна. Энэ улсын нийгмийн чиглэл нь ийм байна шүү гэх зэргээр улиралд нэг удаа дүгнэлтээ явуулна. Олон удаагийн дүгнэлтээс АНУ-ын конгресс нь “Монгол жаахан эвгүйтээд байгаа юм байна шүү” гэж үзээд шийдвэрээ гаргасан байна.

-Манай улсын иргэд ирэх сараас АНУ руу виз мэдүүлэхдээ 10 мянга хүртэлх ам.долларын барьцаа байршуулдаг болно. Монголчуудыг “Визийн бонд” хөтөлбөрт ангилсан явдлыг Гадаад харилцааны яам муу ажиллаж байгаагийн тод илрэл гэж иргэд дүгнэж байна. ингэж үзэх үндэслэлтэй юу?

-Визний нөхцөл нь 5000 ам.доллараас эхэлж байгаа юм билээ. Ерөнхийдөө бидэнд хатуурхсан гэдэг ч юм уу, хавчсан асуудал тавилаа. Өнөөдөр Зөвлөлтийн орон зайд ижилхэн түвшинд явж байгаа улсуудаас харахад манайх овоо ардчиллын баянбүрд гээд мундаг яригдаж байгаад тэр нь бүдгэрээд байна. Тэгвэл Казахстаны иргэдэд ийм шалгуур тавихгүй. Яагаад гэвэл Казахстаны анхны ерөнхийлөгч Н.Назарбаев 30 орчим жил төрийн эрхийг барихдаа авторитар дэглэм тогтоосныг К.Токаев гэдэг хүн гарч ирээд яаж өөрчлөв. Эндээс харвал тухайн улс орнуудын дотоод бодлого дээр үндэслэж АНУ дүгнэлтээ хийж байгаа. Тэрнээс гадна талд хэчнээн гоё айлчлал хийгээд энэ нь явахгүй юм байна.

АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт Монгол Улс ямар орнуудтай нэг дор байна вэ. Тэр улсуудын нэрийг хар даа. Манай улсыг эдгээр улсуудын хэмжээнд дүгнэж байгаа юм байна гэж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Гүржид ямар улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарчихаад иргэдийнх нь хөдөлгөөн, тэмцэл юу болоод байгааг дэлхий даяар харж байна. Камбож, Этиоп, Гренада, Лесото, Маврики, Мозамбик, Никарагуа зэрэг улсуудтай бид нэг зиндаанд явж байна шүү дээ. Эдгээр улсуудын хэмжээнд Монголыг авч үэж байна. Эдгээр улсыг хараад байхад ардчилал гэхээсээ илүү авторитар, харгис, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан улсуудын зиндаанд манайхыг дүгнэсэн юм байна.Бидний гадаад бодлого гэхээсээ илүү дотроо байгаа байдал л өнөөдөр ийм хоригт ороход хүргэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдийн засагтаа авч хэрэгжүүлж буй бодлого, гадаадын хөрөнгө оруулалтад хандаж байгаа хандлага. Дотоодын эрх зүйн зохицуулалтын хөгжил ямархуу явж байна. Хамгийн гол нь шүүхийн бие даасан байдал буюу шударга шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх гээд. Үндсэн үнэлгээ өгдөг гол, гол зүйл дээрээ бид анхаарах ёстой. Тэрнээс хэн нэгнийг буруутгаад, хүн солиод юунд ч хүрэхгүй. Энэ бол гадаад бодлогын дипломат асуудал гэхээс илүү нийгэм улс төрийн байдал руу чиглэсэн шийдвэр байна.

-Манай иргэд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлэх, харлах зэрэг асуудал энэ ангилалд ороход нөлөөлөх үү?

-Ер нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндрээд ирэнгүүт Монголоос зугтах улсууд нэмэгдэж байна. Судалгаагаар манай залуусын дийлэнх нь гадагшаа гарч амьдрах юмсан гэдэг байр сууриа илэрхийлж байгаа талаар хэвлэлүүд мэдээлдэг. Энэ хүртэл бас нэг үзүүлэлт шүү дээ. Тэрхүү шийдвэрийг гаргахдаа “Монгол Улсын дотоод нөхцөл байдал муу учраас гадагшаа гарах иргэд нь илүү байх нь ээ. Гарсан улсууд нь тухайн орондоо үлдэх сонирхол түлхүү байх нь” гэж үзэж байна. Энэ бол үндсэн шалтгаан.

-АНУ-ын “визийн бонд” хөтөлбөрт орсон асуудал манай улсын нэр хүндэд яаж нөлөөлөх бол. Хөрөнгө оруулагчдад сөрөг мэдээлэл болно бид дээ?

-Ерөнхий дүгнэлт маань буурах тийшээ яваад байгаа. Нэг жишээ дурдвал авлигын индексээр жил бүр ухраад байгаа шүү дээ. Ерөөсөө зогсоод урагшлах зүйл алга. Үүнийг дагаад бусад үзүүлэлтүүд нь унаж байгаа гэсэн үг. Зөвхөн гадаад бодлого биш, нийгэм эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт шүү гэж хэлмээр байна. Тэр тусмаа гадаад бодлогодоо анхаарах цаг болсон. Дотоод бодлого, гадаад бодлого хоёр зохицож байх ёстой. Дотоод бодлогын илрэл нь гадаад бодлого болж явдаг.

-АНУ-ын “визийн бонд” бодлого манайд хэрэгжсэнээр энгийн иргэд, оюутан, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн ямар дарамт үүсгэх вэ?

-Барууны орнууд Монголыг хамгийн их дэмжиж байгаагийн илэрхийлэл бол өөрсдөө мөнгө гаргаад оюутнуудад сурах боломж олгодог. Орон болгон манай залуусыг зуу, зуугаар нь өөрсдийнхөө мөнгөөр сургаад боловсролтой иргэн бэлдэж өгч байгаа. Хамгийн хүнд цохилт үүн дээр унадаг. Улс нь дотроо ажлууд нь явахгүй, улс төрийн хэрүүл маргаан ихтэй байгаад ирэхээр энэ боломжууд багасч эхэлдэг. Хээл хахуулиар тэр боломжийг дарга, эрх мэдэлд ойр хүмүүс булаадаг. Жирийн иргэд, боловсролтой, чадалтай улсуудын хүртэх ёстой боломжийн тоо багасдаг. Хамгийн ихээр залуучууд л хохирдог.

“Визийн бонд”-ын хамгийн хүнд цохилтыг амсах улсууд бол хар бороор ажил хийх хүмүүс. Гадаадад мэргэжлийн бус, биеийн хүчээр ажил хийгээд амьдралаа өөд нь татдаг нэг хэсэг хүмүүс байна шүү дээ. Тэд тийм их хэмжээний мөнгө цуглуулахад хэцүү. Дээр нь толгой сайтай, санхүүгийн хувьд боломжгүй залууст олддог тэр их том боломж хумигдах шинж рүүгээ явж байна л даа. Манайхан энэ бүхэнд хэн нэгэн буруутан хайгаад явчихдаг. Монгол Улсын сүүлийн арваад жилийн ерөнхий хөгжлийн үр дүн, чиг ханлага энэ АНУ-ын визтэй холбоотой шийдвэрээс харагдаж байна.

-Үүнд монголын төр, тэр дундаа Гадаад харилцааны яамнаас бодлогын ямар хариу арга хэмжээ авах ёстой вэ. Цаашид монгол Улс энэ ангиллаас гарахын тулд ямар үзүүлэлтүүдийг сайжруулах шаардлагатай вэ?

-Энэ ангиллаас гарах боломжтой. “Бид ийм хууль гаргалаа. Авлигын индексээр урагшиллаа, гадаадын хөрөнгө оруулалт дээр тавьсан тээгүүдийг ингэж авч хаялаа” гэдэг ч юм уу иймэрхүү бодлого тавиад, тодорхой хугацаа хэрэгтэй. Тэрнээс нэг хүн гүйж очоод том даргатай нь уулздаг, манайхан шиг биш шүү дээ. Өөрчил гэхээр өөрчилчихгүй. Нэлээд гүн гүнзгий ажиллана,лобби хийнэ. Олон хүнд ойлгуулна. Хамгийн чухал нь бодит ажил хийсэн байх ёстой.

Эх сурвалж: М.Мөнхцэцэг DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.