УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.24/ хуралдав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахлан ажиллаж байгаа билээ.
Ажлын хэсгийн гишүүд хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоот үйлчилгээний тухай мэдээлэл солилцох уулзалтыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны, Боловсролын, Зам, тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хууль зүй, дотоод хэргийн, Сангийн яамдад зохион байгуулсан гэдгийг хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун мэдээлэв.
Тодруулбал, Зам, тээврийн яаманд болсон уулзалтын үеэр жолооны курс, хөнгөлөлттэй ваучер, сонголтот хүртээмжтэй нийтийн тээвэр, таксийн үйлчилгээний талаар хөндсөн бол Хууль зүй, дотоод хэргийн яаманд болсон уулзалтын үеэр хуулийн давхардал, хийдэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүргэх үйлчилгээний талаар хөнджээ.
Түүнчлэн гадаад харилцааны яамаар дамжуулан 27 улсын эрх зүйн орчны сайн туршлагыг судалсан байна.
Энэ талаар судлаач Д.Тулгамаа танилцуулсан. 27 улсын эрх зүйн орчныг судлахдаа хамрах хүрээг хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хэмээн тодорхойлж, барилга болон тээврийн байгууламж, нийтийн зам талбай, туслах технологи, дэмжих үйлчилгээ, квот болон дижитал хүртээмж гэсэн үзүүлэлтүүдээр авч үзжээ. Түүнчлэн хууль, стандарт, орон нутгийн журам зэрэг зохицуулалт, татаас, татварын хөнгөлөлт, хөнгөлөлттэй зээлийг хэрхэн үзүүлдэг талаар нарийвчлан судалжээ.
Ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгасны дагуу холбогдох төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагуудаас ирүүлсэн тоо мэдээлэл, тайланд үндэслэн санал, дүгнэлтээ нэгтгэж, Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцоот үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах юм байна.
Хуулийн төслийн талаар мэдээлэл солилцох уулзалтуудыг ирэх сард зохион байгуулах бөгөөд энэ талаар холбогдох яамдын төлөөлөлтэй санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ.gif)

Сэтгэгдэл бичих