Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан.
Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна.
Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Ойрхи Дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч ажилласан шиг онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж хэлэлцүүлэхийг Зөвлөлийн дарга Ж.Энхбаярт даалгав.
Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэлтэд анхаарах ёстой гэлээ. Учирч болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж, цэгцтэй, зохион байгуулалтын харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.
Тус хуралд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрхи Дорнодын мөргөлдөөн-Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, дайны нөхцөл байдал, цар хүрээ, инфляцын эрсдэл, стратегийн салбаруудын бэлэн байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тус Зөвлөл үзэж байна.
Facebook
Twitter
Youtube


ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ
УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа.gif)

Сэтгэгдэл бичих