Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна


3-р сарын 24
17 цаг 29 минут

      Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул  дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. 

УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж буй нохой, муураа үржил хаах мэс ажилбарт оруулдаггүйгээс үүдэн тухайн амьтад нь үрждэг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800 айл өрх, 2025 онд 1305 айл өрхийн газрыг чөлөөлсөн бол энэ онд 8000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлнө. Эдгээр айл өрх нь нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өсөж буй. Тодруулбал, нохой, муур жилд 1-4 удаа үржилд ордог бөгөөд энэ хэмжээгээр үржилд орсоор байвал нэг хос нохой, муур зургаан жилийн дотор 67 мянга болтлоо өсөх боломжтой гэсэн судалгаа бий” гэв.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Нийслэлээс өнгөрсөн оны зургаадугаар сард “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийн байдлаар 120 гаруй нохой, 20 орчим муурыг асран хамгаалж байна. Нийт амьтдыг эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд 62 нохой, муурыг үржил хаах мэс ажилбарт хамруулсан. Хэрэв иргэд та бүхэн нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагатай эзэн байж тухайн амьтнаа түр асрах байранд шилжүүлэх, үрчлүүлэх арга хэмжээ авахыг уриалж байна” гэлээ.

Тэрчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр мэргэжлийн анчидтай хамтран зуслангийн бүс дэх зэрлэгшсэн нохдын тоог цөөлөхөөс өөр аргагүй байдаг гэдгийг онцолсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна1 цаг 35 минутын өмнөУур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна1 цаг 37 минутын өмнөН.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна1 цаг 40 минутын өмнөОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 цаг 46 минутын өмнөХүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа1 цаг 51 минутын өмнөГамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна6 цаг 40 минутын өмнөБортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ7 цаг 57 минутын өмнөЦ.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт8 цаг 3 минутын өмнөУИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа8 цаг 10 минутын өмнөНийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна8 цаг 13 минутын өмнөЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна8 цаг 17 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа9 цаг 9 минутын өмнө“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно9 цаг 36 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа9 цаг 40 минутын өмнөАжлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ9 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан3 сар 24. 9:01А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн3 сар 24. 0:14Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа3 сар 23. 20:53Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч баримт алга, бүгд гүтгэлэг3 сар 23. 17:16Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно3 сар 23. 16:23Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ3 сар 23. 15:26Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ3 сар 23. 12:27Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ3 сар 23. 12:22Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна3 сар 23. 11:19Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ3 сар 23. 10:34Г.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ3 сар 23. 10:27Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна3 сар 23. 10:23Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна3 сар 23. 10:10Шатахууны Үнийн зөвлөл хуралдана3 сар 23. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.