Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна.
Хэлэлцүүлгийн зорилго:
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад олон нийтийн оролцоог хангах, хуулийн төслийг сайжруулах талаар санал, зөвлөмж авахад чиглэх бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
Хуулийн төслийн зорилго, хамрах хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг оновчтой болгож, давхардал, хийдлийг арилгах;
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон дасан зохицох бодлогын зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах;
Хэрэгжилтийг хангах институцийн тогтолцоо, байгууллагуудын эрх хэмжээ, уялдааг нарийвчлан тогтоох;
Хяналт-шинжилгээ, тайлагнал болон хариуцлагын механизмыг тодорхой, хэрэгжихүйц байдлаар тусгах;
Санхүүжилтийн эх үүсвэр (төр, хувийн хэвшил, олон улсын сан), эдийн засгийн хөшүүргийг (татвар, урамшуулал) тусгах;
Орон нутгийн оролцоо, хувийн хэвшил, иргэдийн үүрэг оролцоог бодитойгоор тусгаж, ил тод байдлыг хангах;
Уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн нэгдсэн сан, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих;
Олон улсын гэрээ, үүрэг амлалтад нийцүүлэх гэх мэт болно.
Хуулийн төсөл болон бусад холбогдох судалгааны материалтай дараах холбоосоор орж танилцана уу: https://d.parliament.mn/tusul/5b7e7419-37e6-4be6-bf45-70337f84a0d2
Огноо: 2026 оны 3-р сарын 27-ны өдөр
Цаг: 9:30-14:00 цагт
Байршил: Төрийн Ордон, Жанжин Д.Сүхбаатар танхимд
Бүртгэл: бүртгэлийн холбоос
Хэлэлцүүлгийн бүртгэлийг 3-р сарын 26-ны өдрийн 12 цаг хүртэл хүлээж авна.
Зохион байгуулагч: Монгол Улсын Их Хурлын Тамгын газар
Дэмжигч байгууллага: Энэхүү хэлэлцүүлгийг Уур амьсгалын Ногоон Сан (GCF)-ийн санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Facebook
Twitter
Youtube


Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ.gif)

Сэтгэгдэл бичих