Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна


3-р сарын 24
17 цаг 33 минут

     Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэллээ. Нийт 200 хогийн сав байршуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хогийн савыг суурилуулаад байна. Энэ хүрээнд УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан НЕБ-ын 104 дүгээр сургуульд ажиллалаа.

Энэ үеэр УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Өнөөдрийн байдлаар ухаалаг хогийн савыг 30 цэцэрлэг, 38 сургуульд байршуулаад байна. Мөн 10 гаруй үзвэр, үйлчилгээний байгууллагад суурилуулсан. Энэхүү ажил нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой. Ногоон оноог цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх чухал хөшүүрэг болно” гэв.

Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Б.Баясгалан “Манай сургуулийн Эко клуб гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид маань хог хаягдлыг дахин ашиглах чиглэлээр гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг олон төрлийн нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. УБЗАА-аас төслийн хүрээнд ухаалаг хогийн сав хүлээлгэн өгсөнд талархаж байна. Энэхүү төхөөрөмж нь хиймэл оюун ухаанд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ангилан ялгах боломжтой тул хүүхдүүдэд бодит дадал суулгахад ихээхэн ач холбогдолтой” гэлээ.

Мөн тус сургуулийн Эко клубын ахлагч, 7Е ангийн сурагч Г.Хонгорзул ухаалаг хогийн савыг ашиглах зааврыг тайлбарлав. Тэрбээр “Хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь Хотула аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг. Ингэж ногоон оноо цуглуулж, уг аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой” гэсэн юм.

НЕБ-ын 104 дүгээр сургуулийн Эко клубын сурагчид үе тэнгийнхэн болон олон нийтэд хандан хог хаягдлаа ангилан ялгаж, ногоон оноо цуглуулахыг уриаллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна2 цаг 1 минутын өмнөУур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна2 цаг 3 минутын өмнөН.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна2 цаг 6 минутын өмнөОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо2 цаг 11 минутын өмнөХүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа2 цаг 17 минутын өмнөГамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна7 цаг 6 минутын өмнөБортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ8 цаг 23 минутын өмнөЦ.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт8 цаг 29 минутын өмнөУИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа8 цаг 36 минутын өмнөНийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна8 цаг 39 минутын өмнөЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна8 цаг 42 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа9 цаг 35 минутын өмнө“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно3 сар 24. 9:32УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа3 сар 24. 9:28Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ3 сар 24. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан3 сар 24. 9:01А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн3 сар 24. 0:14Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа3 сар 23. 20:53Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч баримт алга, бүгд гүтгэлэг3 сар 23. 17:16Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно3 сар 23. 16:23Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ3 сар 23. 15:26Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ3 сар 23. 12:27Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ3 сар 23. 12:22Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна3 сар 23. 11:19Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ3 сар 23. 10:34Г.Занданшатар: Монгол Улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ3 сар 23. 10:27Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна3 сар 23. 10:23Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна3 сар 23. 10:10Шатахууны Үнийн зөвлөл хуралдана3 сар 23. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.