Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна


3-р сарын 25
9 цаг 14 минут

     УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн урилгаар Люксембургийн Их Гүнт Улс-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд болон Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл нар өнөөдөр зочид төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улс гуравдагч хөрш болох Европын Холбооны гишүүн Люксембургийн Их Гүнт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцоллоо. Түүнчлэн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ үед дээд, өндөр түвшний харилцан ойлголцол бэхжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэв.

Мөн Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк-ны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 2025 оны арванхоёрдугаар сарын 25-нд Улсын Их Хурал баталсан талаар дурдлаа. Уг төсөл нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах чухал ач холбогдолтой бөгөөд хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэдэл болно гэдгийг онцолж, Люксембургийн буцалтгүй тусламжид талархал илэрхийллээ.

Улсын Их Хурал дахь Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл 2025 оны дөрөвдүгээр сард тус парламентын бүлгийг таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаар танилцуулсан юм. Мөн Монгол Улс сонгуулийн хууль тогтоомждоо эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц гаргасан бөгөөд 126 гишүүнтэй парламент эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг дурдав.

Люксембургийн парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас хоёр улсын дипломат харилцааны түүхэн ой тохиож буй үед айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, парламент хоорондын хамтын ажиллагаа, эрүүл мэндийн салбар дахь төсөл, хөтөлбөрийн явцын талаар санал солилцлоо.

Талууд уулзалтын үеэр 25 жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжиж буй зүрх судасны эрүүл мэндийн төслийн талаар мөн хэлэлцсэн бөгөөд Люксембургийн парламентын төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна9 минут 47 секундын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа15 минут 23 секундын өмнөГазар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна21 минут 12 секундын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа26 минут 54 секундын өмнөТөрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах шинэчилсэн журам33 минут 16 секундын өмнөЛюксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна1 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан1 цаг 53 минутын өмнөН.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна3 сар 24. 17:33Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна3 сар 24. 17:31Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна3 сар 24. 17:29Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо3 сар 24. 17:23Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа3 сар 24. 17:18Гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна3 сар 24. 12:28Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ3 сар 24. 11:11Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт3 сар 24. 11:05УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа3 сар 24. 10:59Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна3 сар 24. 10:55ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна3 сар 24. 10:52Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа3 сар 24. 9:59“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно3 сар 24. 9:32УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа3 сар 24. 9:28Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ3 сар 24. 9:24УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 24. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан3 сар 24. 9:01А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн3 сар 24. 0:14Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа3 сар 23. 20:53Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэд ямар ч баримт алга, бүгд гүтгэлэг3 сар 23. 17:16Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно3 сар 23. 16:23Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ3 сар 23. 15:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.