Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ


3-р сарын 25
15 цаг 00 минут

      Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээлэл өгсөн иргэн, хуулийн этгээдийг бүх шатанд хамгаалах, дэмжих цогц зохицуулалтыг тусгасан бөгөөд шүгэл үлээгчийг мэдээлэл гаргасан мөчөөс эхлэн хамгаалалтад авах, мөн түүний эрх зүйн баталгааг нь бүрэн хангахаар тусгажээ. 

Хуулийн төсөлд шүгэл үлээгчийн нэр, хувийн болон түүнийг таних боломжтой аливаа мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр задруулахыг хатуу хориглож, ажлаас халах, албан тушаал бууруулах, цалин урамшууллыг хасах, мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэрэг өс хонзон, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хориглосон байна. Мөн шүгэл үлээгч болон түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн тохиолдолд тусгай хамгаалалтын арга хэмжээ авах боломжийг бүрдүүлжээ.

Үүний зэрэгцээ, шүгэл үлээгчийг бодитоор дэмжих зорилгоор урамшууллын тодорхой, ил тод механизмыг хуульчилж, мэдээллийн үр дүнд хууль бус хөрөнгө хураах, торгууль, нөхөн төлбөр оногдуулах, эсхүл нийтийн ашиг сонирхолд учрах хохирлоос урьдчилан сэргийлсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байна. Урамшууллын хэмжээ нь хураан авсан хөрөнгө, оногдуулсан торгох ялын хэмжээнээс хамаарч  нэг саяас таван тэрбум төгрөг хүртэл байхаар тогтоосон нь шүгэл үлээгчийн оролцоог бодитоор үнэлэх шинэ механизм болж байна.

Түүнчлэн, шүгэл үлээгчид учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулж, алдагдсан цалин, орлого, ажлын байртай холбоотой хохирол, нэр төр, алдар хүндийн болон сэтгэл санааны хохирол, хууль зүйн туслалцааны зардлыг нөхөн төлөхөөр тусгасан нь мэдээлэгчийг хамгаалах бодит баталгаа болно гэж үзэж байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд айдасгүйгээр хууль бус үйлдлийг мэдээлэх нөхцөл бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчлийг эрт илрүүлэх, таслан зогсоох, ил тод, хариуцлагатай нийгмийн тогтолцоог бэхжүүлэх суурь бүрдэх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна4 цаг 14 минутын өмнө“Ертөнц” физикл жүжгийн уран бүтээлчдэд 65 сая төгрөгийн шагнал олгоно4 цаг 16 минутын өмнөБаянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна5 цаг 1 минутын өмнөШүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ5 цаг 4 минутын өмнөХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа5 цаг 58 минутын өмнөKFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж 37 сая төгрөгийг залилуулжээ6 цаг 7 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна6 цаг 13 минутын өмнөНийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна9 цаг 18 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа9 цаг 24 минутын өмнөГазар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна9 цаг 29 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 цаг 35 минутын өмнөТөрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах шинэчилсэн журам9 цаг 42 минутын өмнөЛюксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна3 сар 25. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 25. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 25. 9:03Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна3 сар 24. 17:33Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна3 сар 24. 17:31Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна3 сар 24. 17:29Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо3 сар 24. 17:23Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа3 сар 24. 17:18Гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна3 сар 24. 12:28Бортээгийн ордод хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар 7 аж ахуйн нэгж, консорциум санал ирүүлжээ3 сар 24. 11:11Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт3 сар 24. 11:05УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа3 сар 24. 10:59Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна3 сар 24. 10:55ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна3 сар 24. 10:52Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа3 сар 24. 9:59“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно3 сар 24. 9:32УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа3 сар 24. 9:28Ажлын хэсэг татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ3 сар 24. 9:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.