Нүүрсчдийн зодооны нээкст раунд халуухан өрнөж байна. УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан хорихоос суллагдсаныхаа маргааш буюу 2026 оны гуравдугаар сарын 01-нд фэйсбүүкээр дамжуулан “Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг “Гэмт хэргүүдийг нь илчилнэ” гэсэн МАН-ын томоохон бүлэглэл бий. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй. Л.Оюун-Эрдэнэд хууртаж итгэсэн нь миний алдаа” гэж мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гарагт (2026.03.23) Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар болсноо мэдэгдэх үедээ “Т.Аюурсайхан “Голомт”-оос нэг сая ам.доллар авсан” гэсэн бол “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра “Т.Аюурсайханаас “Паркийн гуравдугаар давхрын Castle ресторанд уулзаад нэг сая ам.доллар авсан уу” гэж асуугаач. Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Аюурсайхан гурав уулзсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Зүгээр ичиж зовохоо мэддэггүй авлигачид шүү дээ, эд нар” хэмээн сэтгүүлчид хандан бичжээ. Улс төрийн халуухан хавар нүүрсний хулгай, түүнийг тойрсон хэдэн зуун сая ам.долларын авлигын хэргийн дуулианаар эрчээ авч буй энэ үед буюу маргааш “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хорих ангиас суллагдах аж. Тэрбээр 2024 оны есдүгээр сарын 12-нд шүүхээс 3.9 жилийн хорих ял сонссон. Б.Ганхуягийн хувьд, нүүрсний хулгайн хамгийн гол оролцогч, гэрч гэгддэг.
Д.Оюун
Facebook
Twitter
Youtube


Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн.gif)

Сэтгэгдэл бичих