"Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра “Т.Аюурсайханаас “Паркийн гуравдугаар давхрын Castle ресторанд уулзаад нэг сая ам.доллар авсан уу” гэж асуугаач. Н.Удаанжаргал, Д.Баясгалан, Т.Аюурсайхан гурав уулзсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Зүгээр ичиж зовохоо мэддэггүй авлигачид шүү дээ, эд нар” хэмээн инстаграмд стори хийсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ талаар сошиалд "Солиорч өгч байна аа. Би бүр 2020 оноос хойш бүү хэл "Голомт" банкинд нь ч амьдралдаа орж үзээгүй юм байна" гэж няцаасан бол хотын мэр асан Д.Сумъяабазар "Сүүлийн үед өрнөж буй үйл явдалд дуугарахгүй бол илт ташаа мэдээллүүд ар араасаа гарч эхэллээ. 2019 онд Тавантолгойн бүлэг ордын зүүн Цанхи дээр "Эрдэнэс Тавантолгой майнинг" ХХК байгуулагдаж, Хонконгийн Хөрөнгийн бирж дээр ЭТТМ компанийн 30 хүртэл хувийг, Монгол Улсын Хөрөнгийн бирж, Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтарч гурван сая гаруй иргэдийнхээ 1072 ширхэг хувьцааг гаргах ажил хийгдэж байсан. Тавантолгойн борлуулалтын орлогыг хэд дахин нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх стратегийн чухал ажлын нэг болох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Бодь" групп гүйцэтгэж байсан. Уг төмөр замыг стандартын шаардлагад нийцүүлэх, товлосон цаг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлын хүрээнд уулзалтуудыг хийсээр ирсэн байдаг. Энэ ажлын хүрээнд 2020 оны гурав, дөрөвдүгээр сарын орчимд "Бодь" группийн Д.Баясгалан захиралтай нэг уулзах үеэрээ одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Уулзалт "Голомт" банкны төв оффис дээр болж байсан бөгөөд уг уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Үнэн мөртэй шүү. Хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцох шаардлагатай бол очиж мэдүүлэг өгөхөд бэлэн байна" гэжээ.
Тэрбээр энэ сарын 18-нд сошиалд Б.Энхбаяр сайдад "Төрийн сүлдэндээ тангараг өргөдөг Монгол Улсын хуульзүйн салбарыг удирдаж буй сайд Б.Энхбаяр нийслэл Улаанбаатар хотыг "Баялгийн хараал хүрчээ" гэж ярихыг харлаа. Ямар гээчийн ад зэтгэр нь шүглэчихээ вэ. Баялгийн хараалтай нүүр тулж, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа бол Тавантолгой, Ухаахудаг, "Бодь" групп, төмөр зам, тэдгээрийг тойрсон мөнгөний асуудал болох 44 их наядаас эхлээд 1,5 сая ам.долларын яриануудыг бүх л хүмүүс мэдэж байгаа. Үүнийгээ шалга. Авлига албан тушаалын гэмт хэргийн жинхэнэ гогцоо тэндээс чинь хөвөрдөх болноо гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлье. Энхбаяр минь ҮНЭН БАЙГААРАЙ, ШУДАРГА БАЙГААРАЙ" гэж бичиж байв.
Ж.Номин
Facebook
Twitter
Youtube


Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг маргааш суллагдана
Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
А.Амундра: Мэдүүлэг, нотлох баримтуудаа өгчихөөд Монгол руу шууд ниснэ. Хэлмэгдүүлэлтийг хүлээн авахад бэлэн.gif)

Сэтгэгдэл бичих