НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг дайсагнасан үйл ажиллагаанд оролцоогүй орнуудын хөлөг онгоцуудыг Ормузын хоолойгоор нэвтрэхийг зөвшөөрнө гэж НҮБ-д суугаа Ираны Байнгын төлөөлөгч нийгмийн сүлжээнд мэдэгдсэн байна.
Тэрбээр мэдэгдэхдээ, манай улсад дайсагнаагүй орнуудын хөлөг онгоцууд эрх баригчидтай үйл ажиллагаагаа урьдчилан зөвшилцөж, зохицуулсны үндсэн дээр Ормузын хоолойгоор аюулгүй нэвтэрч болох ба ингэхдээ тухайн улс орнууд “Ираны эсрэг түрэмгийллийн шинжтэй үйл ажиллагаанд оролцоогүй, дэмжээгүй, мөн зарлан мэдэгдсэн аюулгүй байдал, хамгаалалтын дүрмийг бүрэн дагаж мөрдөх” нөхцөлтэйгээр дамжин өнгөрөх боломжтой гэжээ.
Ираны тал мөн ийм мэдэгдлийг далайн аюулгүй байдлыг хариуцдаг НҮБ-ын дэргэдэх Олон улсын далайн байгууллагад багтдаг улс орнуудад хүргүүлжээ.
Ираны эрх баригчид тус улсын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд АНУ, Израилд дэмжлэг үзүүлж буй улс орнуудыг тогтоон барих зорилго тавьж байгаа бололтой гэж ажиглагчид үзэж байна.
Facebook
Twitter
Youtube


Монгол иргэд АНУ-ын виз авахдаа 15 мянга ам.доллар хүртэлх барьцаа өгдөг болно
Дэлхийн улс орнуудын цэргийн баяр
Берлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ
ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай
Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ
ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана
ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа.gif)

Сэтгэгдэл бичих