“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа


3-р сарын 26
9 цаг 57 минут

    Улсын Их Хурлын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2026.03.26/ “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан удирдан чиглүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд “Усны нөөцийн өнөөгийн байдал, хомсдолын эрсдэл”-ийн талаар Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр, жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Монгол орны усны нийт нөөцийн хэмжээг зарладаг. Манай улсын усны нийт нөөцийн хэмжээ энэ жил 596 км.куб байна. Үүнээс 532 км.куб нуур байна. Үүний 70 хувь нь Хөвсгөл нуур учраас зайлшгүй анхаарах шаардлагатай гэлээ. Бид нуурын уснаас ашиглалт хийдэггүй. Зөвхөн хүний гараар бүтээсэн Гэгээн нуураас ус ашигладаг. 44 км.куб байсан мөнх цас хоёр дахин буурч 19.4 км.куб болсон. Нийт усны нөөцийн 2 хувийг газрын доорх ус эзэлж байгааг мөн дурдлаа. Түүнчлэн улсын хэмжээнд 342 газрын доорх усны хяналт шинжилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд Монголын мянганы сорилтын сангийн дэмжлэгээр Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрт байгаа газрын доорх усны хяналт шинжилгээний 61 цэгийг засварлахаар төлөвлөсөн гэв.

Үүний дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням усны салбарын эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Усны тухай хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоох, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох гэсэн заалтууд тусгагдсан талаар онцолж, ус ашиглах журам баталснаар усны нөөцийн хомсдол, түүний түвшин, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус ашиглах дээд хязгаар, төлбөр тооцоо зэрэг мэдээллийн ил тод байдлыг бий болгосон гэлээ. Мөн орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна гэж зааж, хариуцлагын хэмжээг илүү тодорхой болгож өгчээ. Усны тухай хуулийн 22.9 дэх заалтын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу шийдвэрлэхээр ойлгогдож байгаа бөгөөд Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу 200 метрээр тогтоосон нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасны дагуу Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоох эрх үүрэгтэй зөрчилдөхөөр харагдаж байна. Үүнээс болж давхардсан хамгаалалтын бүс тогтоогдож, мөн хамгаалалтын бүс тогтоогдоогүй газар дээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд шинээр олгогдож байгаа талаар дурдлаа.

Мөн энэ үеэр хөдөө, аж ахуйн салбарын усан хангамжийн тулгамдсан асуудлын талаар ярилцсан. Салбарын яамны Газар тариалангийн  бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Х.Кенжегүл Хүнс, хөдөө, аж ахуйн сайд, Байгаль орчны сайд, Сангийн сайдын 2005 оны 101/189/194 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг сэргээн  засварлах, шинээр гаргах, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах нийтлэг журам”-ыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсонтой холбогдуулан хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийн арга хэмжээг хэрэгжүүлэх, орон нутгийн төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар шинэ худаг барьж байгуулах ажлыг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтгүй болсон гэлээ.

Хэлэлцүүлэг ус ашиглалтын зөвшөөрөл, төлбөрийн тогтолцооны асуудал, ус бохирдуулагчид хүлээлгэх хариуцлагын талаар үргэлжилсэн бөгөөд дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, холбогдох албаныхнаас хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ1 цаг 19 минутын өмнөЗарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна1 цаг 24 минутын өмнө“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа1 цаг 31 минутын өмнөОнцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ1 цаг 37 минутын өмнө“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ1 цаг 42 минутын өмнөМонгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ1 цаг 44 минутын өмнө“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 27-нд эхэлнэ2 цаг 18 минутын өмнөУИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд2 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан2 цаг 30 минутын өмнөД.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан3 сар 25. 21:59“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг маргааш суллагдана3 сар 25. 20:31“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна3 сар 25. 15:50“Ертөнц” физикл жүжгийн уран бүтээлчдэд 65 сая төгрөгийн шагнал олгоно3 сар 25. 15:47Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна3 сар 25. 15:03Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ3 сар 25. 15:00ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа3 сар 25. 14:06KFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж 37 сая төгрөгийг залилуулжээ3 сар 25. 13:57Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 25. 13:51Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна3 сар 25. 10:46УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа3 сар 25. 10:40Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна3 сар 25. 10:34УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 сар 25. 10:29Төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах шинэчилсэн журам3 сар 25. 10:22Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна3 сар 25. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 25. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 25. 9:03Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна3 сар 24. 17:33Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна3 сар 24. 17:31Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна3 сар 24. 17:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.