УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй


3-р сарын 26
14 цаг 47 минут

     Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.03.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхлэх байсан ч 12 цаг 50 минутад гишүүдийн ирц 45.2 хувьтай байлаа. Иймд Улсын Их Хурлын дарга  Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэн, үг хэлэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Цаг 12 цаг 50 минут болж байна. 10.00 цагаас хойш Улсын Их Хурлын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохыг хүлээлээ.

Дэлхийн цаг төрийн байдал хурцдаж, дайн мөргөлдөөн дэгдэж, олон улс орон энергийн эх үүсвэр түлш, шатахууны хомсдолд орж, хэмнэлтийн горимд шилжээд байна. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө бүх юмны үнэд нөлөөлдөг түлш, шатахууны үнэ өслөө. Эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Дэлхийн улс орнууд яг ийм цаг үед үндэстнийхээ сөрөн тэсвэрлэх чадвараа бэхжүүлэх бодлого, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

Гадаадын банк оруулан ирж зээлийн хүү буулгах, иргэдэдээ итгэж найман нэрийн дэлгүүр, дугуй засвараас эхлээд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас шат шатанд нь чөлөөлөх, зөвшөөрлийн дарамтыг буулгах, татварын ачаа дарамтыг 2.7 их наяд төгрөгөөр хөнгөлөх, авлигачдын хөрөнгийг хураах гэх мэт хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна.

Харамсалтай нь Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш, ажлаа хий, асуудлаа шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа, нэг намын дарга Улсын Их Хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэн баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя.

Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Энэ нь парламентын гацаа биш, амьдралын гацаа болж байна.

Төр, Улсын Их Хурлын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийнхээ хуралдаанаа хийж, улс төрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна.

Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй байна. МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй.

Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. Санжаасүрэнгийн Зориг агсны хэлсэнчлэн “Эн тэргүүнд улс орон, ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих, эрх ашгийн эрэмбэ дарааг Улсын Их Хурлын гишүүд, төр, түмний төлөөлөл болон ажиллаж байгаа Та бүхэн хэзээд мартах учиргүй” гэдгийг хэлье.

Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсныг мэдэгдье.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаадын иргэн химийн хорт бодис зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг илрүүлжээ1 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй1 цаг 24 минутын өмнөНийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ6 цаг 3 минутын өмнөЗарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна6 цаг 8 минутын өмнө“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа6 цаг 14 минутын өмнөОнцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ6 цаг 20 минутын өмнө“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ6 цаг 25 минутын өмнөМонгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ6 цаг 28 минутын өмнө“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 27-нд эхэлнэ7 цаг 1 минутын өмнөУИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд7 цаг 4 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан7 цаг 14 минутын өмнөД.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан3 сар 25. 21:59“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг маргааш суллагдана3 сар 25. 20:31“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна3 сар 25. 15:50“Ертөнц” физикл жүжгийн уран бүтээлчдэд 65 сая төгрөгийн шагнал олгоно3 сар 25. 15:47Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна3 сар 25. 15:03Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ3 сар 25. 15:00ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа3 сар 25. 14:06KFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж 37 сая төгрөгийг залилуулжээ3 сар 25. 13:57Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 25. 13:51Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна3 сар 25. 10:46УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа3 сар 25. 10:40Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна3 сар 25. 10:34УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Люксембургийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 сар 25. 10:29Төрийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах шинэчилсэн журам3 сар 25. 10:22Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна3 сар 25. 9:14УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 25. 9:08Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 25. 9:03Н.Отгонбаяр: Нийслэлийн 30 цэцэрлэг, 38 сургуульд ухаалаг хогийн сав байршуулаад байна3 сар 24. 17:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.