Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт “Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авах үүрэг даалгавар өгснөөс хойш зургаан хоногийн хугацаа өнгөрч байна.
Өгсөн үүрэг даалгаврын явцын талаар Усны газрын дарга З.Батбаяр өнөөдөр /2026.03.26/ Ерөнхий сайдад мэдээлэл өглөө. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах болон усны аудит хийлгэх тухай албан бичгийг Усны газарт ирүүлсэн талаар мэдээлэв.
Энэ дагуу усны аудитын ажлын даалгаварт Усны газар саналаа тусгуулахаар ажиллаж байгаа юм байна. Харин ус бохирдуулсны төлбөр авах тухайд тус компани хаягдал усны дүгнэлт гаргуулахаа илэрхийлсэн нь тодорхой хэмжээний ахиц мөн гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
Гэхдээ тус компаниас ус бохирдуулсны төлбөрийг энэ жилээс тооцож авах биш 2020 оноос хойш бохирдуулсан усны хэмжээг тооцож, төлбөрийг нөхөн авна гэсэн Ерөнхий сайдын байр суурийг хатуу хамгаална гэж илэрхийллээ.
“Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тохиолдолд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт даалгав.
Ус бохирдуулагч нь төлөгч гэсэн олон улсын нийтлэг зарчмыг хангуулахад ус хамгийн их ашиглаж, бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдийн манлайлал нэн чухал. Бохирдуулагч бүр төлөгч болсноор усаа хэмнэх, байгальд ээлтэй технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
Үндсэн хуулийн 6.2-д зааснаар ус бол төрийн нийтийн өмч учраас усны асуудал хариуцсан төрийн байгууллага ус ашиглуулах эсэхийг шийдэх бүрэн эрхтэй гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
Facebook
Twitter
Youtube


Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг маргааш суллагдана.gif)

Сэтгэгдэл бичих