Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил


3-р сарын 26
18 цаг 10 минут

     Их хотын иргэдийн салшгүй хэрэгцээ нь нийтийн тээвэр билээ. Улаанбаатар хотын орчин цагийн нийтийн тээврийн үйлчилгээ 1925 оноос эхлэн хөгжжээ. Өдгөө 100 жилийн түүхтэй энэ салбарт үе шаттай шинэчлэл хийгдсээр байна. Ирэх жилүүдэд нийтийн тээврийн салбарт дүүжин замын тээвэр, трам, метрог нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр ая тухтай үйлчлүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд парк шинэчлэл хийж, төлбөрийн цахим системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө нь нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлж байна. Ингэснээр орлого нэмэгдэж байгаа. 2024 онд нийтийн тээврийн салбар 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум төгрөгийн орлого олсон буюу 69 хувиар нэмэгдсэн. Харин энэ оны эхний хоёр сарыг өмнө жилийн мөн үетэй харьцуулахад орлого 1.4 тэрбум төгрөгөөр өсөж, зорчигчийн тоо 8.5 хувиар нэмэгдсэн тооцоотой байна.

1925 оны долоодугаар сарын дундуур “Улсын тээх газар”-ыг байгуулж байсан нь Монголын анхны механикжсан нийтийн тээврийн эхлэл байлаа.

1929 он. Хотын хүн ам өсөж, тэлэхийн хэрээр хотын доторх иргэдийг зөөвөрлөхөд автомашиныг хэрэглэх шаардлага гарчээ. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Монголтрансын 1929 оны аравдугаар сарын 31-ний өдрийн хурлаар Улаанбаатар- Амгаланбаатарын хооронд өдөр тутам 2 машин 5 удаа явж зорчигчдыг зөөх болсноор хотын дотор зорчигсдод зориулсан авто тээвэр үүсжээ. 1933 оноос тогтмол хоёр чиглэлийн замаар автобус хүн зөөж эхлэв. Их дэлгүүрээс Амгалан, Гандангаас Зүүн дэнжийн нисэх онгоцны буудал хүртэл, өдөрт тогтоосон хэдэн цагийн завсарлагатайгаар явах болов. Тухайн үед автобусны суудлын үнэ 20-40 мөнгө байжээ.

1959 наймдугаар сарын 12. Сайд нарын зөвлөлийн 332 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автобус, такси, моторын баазыг автобусны бааз, такси бааз болгон салгаж, аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахаар тогтоожээ.

1958-1972 онуудад Улаанбаатарын шугамын автобусанд хоёр ба нэг хаалгатай Шкода ашиглаж байсан. Жараад оны сүүлчээр манайхан хоёр хаалгатай улаан автобусыг нь “Төв замын түрэмгий улаан“, нэг хаалгатай цэнхэр автобусыг нь “Түүний дүү түгжээн цэнхэр” гэж нэрлэсэн байв.
 
1964 оны зургаадугаар сарын 26-нд Улаанбаатар хотын АДХГЗ-аас автобус, такси зэрэг нийтийн үйлчилгээний уналгаар зорчигчдын дагаж биелүүлэх үүргийг тогтоож өгчээ. Тэрхүү журмын ёсоор нийтийн дарааллын журмыг баримталж заасан хаалгаар орж гарч байх, өндөр настан, тахир дутуу, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдийг урд хаалгаар орохыг зөвшөөрөх, тамхины иш, билет, чихрийн цаас зэрэг хог хаяхгүй байх, мөнгөө шаардуулахгүй төлж билетээ авч байхаар зааж, автобусаар зорчигч нь нэг чемоданаас хэтэрсэн тээш авч явах, хүмүүсийн хувцсыг бохирдуулах, тэсэрч дэлбэрэх, гал түргэн авалцах зүйлс, муур нохой болон тусгайлсан хамгаалалтгүйгээр хурц үзүүр иртэй зүйл, буу зэвсэг, авч явахыг хориглосон байна.
 
 1987 онд цахилгаан тээвэр буюу троллейбус үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд 15 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг байв.
1992 онд Орбит-Сүхбаатарын талбай чиглэлийн паз автобус явж байв.
 
1994 оны аравдугаар сард нийслэлийн анхны Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Ц.Баасанжав "Ургамал-зм" автобус баазын нээлтэд оролцов. 
 
1995 онд Чехословак улсын Кароса автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийж байв. 1961-1981 оны хооронд үйлдвэрлэсэн загвар. Автобус 65 км/цагийн дээд хурдтай, 32 хүний суудалтай, гурван хаалгатай. Тухайн үед Чехословак улсын кароса автобусын засварын цехэд хотын удирдлагууд ажиллаж байжээ. 
 
1998 оны аравдугаар сард "Сити такси” компани 200 такситайгаар үйлчилгээгээ эхлүүллээ.
Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, сэргээх төслийг Япон Улсын засгийн газрын тусламжтайгаар 1995-1997 оны хооронд гурван үе шаттай хэрэгжүүлж байв. Энэ ажлын хүрээнд Ниссан дизель загварын 60 ширхэг, Хино загварын 40 ширхэг автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлжээ. Эдгээр автобус 2009 он хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд явсан юм.
 
2007 онд нийт 340 орчим микро автобус нийслэлд үйлчилгээнд явж байв. 
 
2011 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар такси нээлтээ хийлээ. 
 
 
2012 оны 12 дугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн унаагаар тээвэрлэж эхлэв. 
 
2014 оны зургаадугаар сараас Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл "Railbuss" нийтийн тээвэрт явж эхэллээ. 
 
2015 оны 11 дүгээр сард Монголд үйлдвэрлэсэн бензин болон цахилгаан хосолсон хөдөлгүүртэй эко автобус нээлтээ хийлээ. 
 
2015 оны зургаадугаар сард нийслэлийн нийтийн тээвэрт анх удаа угсраа автобус үйлчилж эхэллээ. Тухайн үед Беларусь улсад үйлдвэрлэсэн 18.7 метр урт, 38 суудалтай, 163 хүн тээвэрлэх багтаамжтай угсраа автобус 20-ийг авч байжээ.
2020 оны нэгдүгээр сард Цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж эхэллээ.
 
2020 оны зургаадугаар сард Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас “Эко” цахилгаан, давхар автобусыг хотын төвийн чиглэлүүдэд туршилтаар явуулж эхэллээ. 
 
2023 оны есдүгээр сард шинээр оруулж ирсэн автобуснуудыг Сүхбаатарын талбайд танилцуулж байв. 
 
2023 оны 12 дугаар сард БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус Улаанбаатарт ирлээ. 
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байна11 минут 6 секундын өмнөФото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил1 цаг 30 минутын өмнөУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу Толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө1 цаг 35 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хурлын тов тодорхойгүй байна1 цаг 56 минутын өмнөМАН-ын бүлгийн хуралд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар оролцсонгүй2 цагийн өмнөЕрөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ2 цаг 21 минутын өмнөГадаадын иргэн химийн хорт бодис зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг илрүүлжээ4 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй4 цаг 54 минутын өмнөНийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ9 цаг 32 минутын өмнөЗарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна9 цаг 37 минутын өмнө“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа9 цаг 43 минутын өмнөОнцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ9 цаг 50 минутын өмнө“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ9 цаг 54 минутын өмнөМонгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ9 цаг 57 минутын өмнө“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 27-нд эхэлнэ3 сар 26. 9:10УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд3 сар 26. 9:07УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 26. 8:58Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан3 сар 25. 21:59“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг маргааш суллагдана3 сар 25. 20:31“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна3 сар 25. 15:50“Ертөнц” физикл жүжгийн уран бүтээлчдэд 65 сая төгрөгийн шагнал олгоно3 сар 25. 15:47Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна3 сар 25. 15:03Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ3 сар 25. 15:00ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа3 сар 25. 14:06KFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж 37 сая төгрөгийг залилуулжээ3 сар 25. 13:57Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 25. 13:51Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна3 сар 25. 10:46УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа3 сар 25. 10:40Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна3 сар 25. 10:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.