Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ


3-р сарын 26
19 цаг 54 минут

      Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагааны зөрчлийг арилгах хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршилд ажиллалаа.

Тодруулбал, “Цагаан хуаран Консалтинг” ХХК нь Өгөөмөр захын хойно нийт 5.5 га талбайд 2448 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн сүүлийн ээлж болох V ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тухайн орчимд байрлах 91А орон сууцны иргэдээс орон сууцад нь доргилт өгсөн, улмаар ан цав үүсэж иргэдийн тав тух, аюулгүй байдал алдагдсан. Мөн 22:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулж буй зэрэг гомдлыг ирүүлсэн аж. Гомдол, мэдээллийг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалт хийхэд тус байгууллага нь барилгын ажилтай холбоотой бусад зөвшөөрлөө авсан хэдий ч барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон юм. 

Ийнхүү өнөөдөр “Цагаан хуаран Консалтинг” ХХК-ийн барилга угсралтын ажлыг түр зогсоож, хууль, дүрэм журмын дагуу холбогдох зөвшөөрлийг авч барилга угсралтын ажлаа эхлүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өгөв. 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 616 бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга угсралтын ажлууд явагдаж байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг холбогдох зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлахыг зөвлөж байна” гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт "Жапан таун" дахь гэртээ Х.Баттулгатай уулзжээ1 цаг 26 минутын өмнөБарилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ1 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байна1 цаг 59 минутын өмнөФото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил3 цаг 18 минутын өмнөУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу Толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө3 цаг 22 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хурлын тов тодорхойгүй байна3 цаг 44 минутын өмнөМАН-ын бүлгийн хуралд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар оролцсонгүй3 цаг 47 минутын өмнөЕрөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ4 цаг 9 минутын өмнөГадаадын иргэн химийн хорт бодис зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг илрүүлжээ6 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй6 цаг 41 минутын өмнөНийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ3 сар 26. 10:09Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна3 сар 26. 10:04“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа3 сар 26. 9:57Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ3 сар 26. 9:51“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ3 сар 26. 9:46Монгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ3 сар 26. 9:44“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 27-нд эхэлнэ3 сар 26. 9:10УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд3 сар 26. 9:07УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 26. 8:58Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан3 сар 25. 21:59“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг маргааш суллагдана3 сар 25. 20:31“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна3 сар 25. 15:50“Ертөнц” физикл жүжгийн уран бүтээлчдэд 65 сая төгрөгийн шагнал олгоно3 сар 25. 15:47Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна3 сар 25. 15:03Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ3 сар 25. 15:00ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа3 сар 25. 14:06KFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж 37 сая төгрөгийг залилуулжээ3 сар 25. 13:57Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 25. 13:51Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна3 сар 25. 10:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.