Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт "Жапан таун" дахь гэртээ Х.Баттулгатай уулзжээ


3-р сарын 26
20 цаг 02 минут

      Б.Энхбаярын сүр дуулиантай хэлсэн халуухан хавар өөрийнх нь эсрэг хаврын хавсарга болон дэгдлээ. Өнгөрсөн намрын халуун өдрүүдэд Төрийн ордон дахь улс төрийг өрдсөн ч өөрөө ил гараагүй Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ хаврын улс төрийн нээлтийг хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг эфирээс дуэльд дуудсан.

Тэрбээр өнгөрсөн баасан гарагт (2026.03.20) "Жапан таун" дахь гэртээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай өдөржин хамт өнжсөн тухай зарим эх сурвалж ярьж байна.

Энэхүү уулзалтын дараа буюу өнгөрсөн даваа гарагт Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр сайдыг 1.3 сая ам.долларын авлигын хэргээр АТГ-т шалгуулах болсноо мэдэгдсэн.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын авлигын хэргийг нотлох хоёр цагийн видео, бусад баримт сэлт байгааг ч хэлсэн. "Жапан таун" хотхонд болсон Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын уулзалтын дараа улс төр дэх нөхцөл байдал улам хүндэрч, АН-ынхан Н.Учралыг бойкотлох зуур Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талынхан барьцаа улам ахиулж байна. Тэдний болзол нь УИХ-ын дарга, сайдын суудал.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт "Жапан таун" дахь гэртээ Х.Баттулгатай уулзжээ1 цаг 26 минутын өмнөБарилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ1 цаг 34 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байна1 цаг 59 минутын өмнөФото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил3 цаг 18 минутын өмнөУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу Толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө3 цаг 23 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл хурлын тов тодорхойгүй байна3 цаг 44 минутын өмнөМАН-ын бүлгийн хуралд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар оролцсонгүй3 цаг 48 минутын өмнөЕрөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ4 цаг 9 минутын өмнөГадаадын иргэн химийн хорт бодис зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг илрүүлжээ6 цаг 28 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй6 цаг 41 минутын өмнөНийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ3 сар 26. 10:09Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна3 сар 26. 10:04“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа3 сар 26. 9:57Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ3 сар 26. 9:51“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ3 сар 26. 9:46Монгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ3 сар 26. 9:44“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 27-нд эхэлнэ3 сар 26. 9:10УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд3 сар 26. 9:07УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 26. 8:58Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан3 сар 25. 21:59“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг маргааш суллагдана3 сар 25. 20:31“Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна3 сар 25. 15:50“Ертөнц” физикл жүжгийн уран бүтээлчдэд 65 сая төгрөгийн шагнал олгоно3 сар 25. 15:47Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна3 сар 25. 15:03Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ3 сар 25. 15:00ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа3 сар 25. 14:06KFC хоол захиалгын хуурамч линк дээр дарж 37 сая төгрөгийг залилуулжээ3 сар 25. 13:57Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна3 сар 25. 13:51Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна3 сар 25. 10:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.