Хэрсүү ажиглагчид “АН-ынхан “МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өг” гэсэн улс төрийн акци өрнүүлж буйн цаана МАН-ынхан л бий” гэдэг таамгийг дэвшүүлж байгаа. Үүнээс гадна “Гадаадын дайснаас дотоодын дайсан илүү аюултай” гэдэг үг ч бий. Энэ ёсоор болж, эрх баригч хүчин дэх “Дотоодын дайснууд” эхнээсээ ил болж эхэлжээ. Тэдний нэг нь УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ. Монголын улс төр, нийгэмд гарахгүй муу “юм” үгүй болсон энэ цөвүүн цагт урвагчид тодрох нь нэг их гайхах хэрэг биш. Ж.Бат-Эрдэнийн хувьд, 2005 оны үед МАХН (МАН)-д Ө.Энхтүвшин тэргүүтэй гишүүд жигүүр байгуулахад тэдэнтэй нэгдэж байсан. Тэр цагаас хойш албан тушаалын лифтээр өгсөж, Зам, тээврийн хөгжлийн сайд ч болж явсан. МАН-ын даргын төлөөх тулаан өнгөрсөн намар Төрийн ордонд ширүүсэж, Үндсэн хуулийн Цэц Х.Булгантуяаг “Үндсэн хууль зөрчсөн” гэх дүгнэлт гаргасны дараа Ж.Бат-Эрдэнэ түүний оронд УИХ-ын дэд дарга болсон. Гэвч тэрбээр УИХ-ын дэд даргын суудлыг голж байгаа аж. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралын эсрэг улс төрийн акци хийж буй АН-ынхныг далдаас дэмжиж, МАН дахь хагарлыг улам сэдрээж, харин өөрөө Засгийн газарт сайд болох санаатай явааг нь эрх баригчид өнөөдөр (2026.03.26) болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр тов тодорхой олж харснаа өөр хоорондоо ярилцаж байна. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ МАН-ын бүлгийн хурал дээр яг юу гэж хэлсэн бэ. Энэ их ноцтой. Намынхан нь “Дэлхий дахинд улс төрийн нөхцөл байдал хүндэрч байна. Эдийн засгийн хямрал ч даамжирна. Ийм эрсдэлтэй үед УИХ-ыг гацаанаас яаж гаргах вэ” гэлцэж байхад Ж.Бат-Эрдэнэ “Бид Засгийн газрыг ч, төрийг ч нурааж тоглож чадна” хэмээн даналзсан тухай бүлгийнх нь гишүүд шивэр авир гэлцэж байна. Ж.Бат-Эрдэнэ бол сул гишүүн биш. УИХ-ын даргыг орлож хуралдаан даргалах эрх бүхий албан тушаалтан. Хэдийгээр тэрбээр өнгөрсөн намар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд орж, эсрэг улс төр хийж байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийнхэн түүнд итгэл хүлээлгэж Х.Булгантуяагийн оронд УИХ-ын дэд дарга болгосон. Гэвч Ж.Бат-Эрдэнэ “Ачийг бачаар” гэгчээр Н.Учрал тэргүүтэй намынхныхаа эсрэг АН-ынхантай хуйвалдан унагах, огцруулах, нураах хорыг нь найруулалцаж яваа бололтой. УИХ-ын дэд дарга нь УИХ-ын дарга Н.Учралынхаа эсрэг зогсож, МАН-ын бүлгийн хурал дээр “Бид засгийг ч, төрийг ч нурааж тоглож чадна” гэсэн нь өөрөө өөрийгөө илчилсэн хэрэг биш үү.
Ж.Болд
Facebook
Twitter
Youtube


Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байна
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу Толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө.gif)

Сэтгэгдэл бичих