Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө


3-р сарын 27
9 цаг 16 минут

      Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуууд болон стратегийн орд эзэмшигчдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга C.Бямбацогт “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах санал, шийдэл”, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, сангийн хуримтлал ба хөрөнгийн удирдлагын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Газрын хэвлийн баялгийнхаа үр өгөөжөөс монгол хүн бүр тэгш шударга хүртэх Үндсэн хуулийн заалтыг бодитой хэрэгжүүлэх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, удирдлага, менежментийг нь боловсронгуй болгох, оновчтой зарцуулах, стратегийн ордуудын хувь, эзэмшлийг тогтоох асуудлаар тодорхой санал, шийдэл гаргаснаа илтгэгчид танилцуулсан. Илтгэлүүдтэй холбогдуулан уул уурхайн салбарын мэргэжлийн холбоод, компаниуд болон судлаачдын төлөөлөл байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, үр ашигтай, бие даасан, иргэд олон нийтийн хяналттай болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим үнэт зүйлийг баримталж, сайн засаглалтайгаар хөгжүүлэх зорилго тавьж, энэ талаар иргэдийнхээ санал, бодлыг сонсохоор Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд уул уурхай, эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан зэрэг бүх салбарын төр, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хараат бус судлаач, шинжээчдийг хамруулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа26 минут 25 секундын өмнө“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ32 минут 18 секундын өмнөХилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна42 минут 6 секундын өмнөҮндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө1 цаг 37 минутын өмнөЛюксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа1 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан1 цаг 51 минутын өмнөГ.Занданшатар: Би хулгайтай эвлэрэхгүй3 сар 26. 22:31УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Н.Учралын эсрэг зогсож, “Бид засгийг ч, төрийг ч нурааж тоглож чадна” гэж даналзжээ3 сар 26. 21:44Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт "Жапан таун" дахь гэртээ Х.Баттулгатай уулзжээ3 сар 26. 20:02Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ3 сар 26. 19:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байна3 сар 26. 19:29Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил3 сар 26. 18:10Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу Толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө3 сар 26. 18:06МАН-ын Удирдах зөвлөл хурлын тов тодорхойгүй байна3 сар 26. 17:45МАН-ын бүлгийн хуралд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар оролцсонгүй3 сар 26. 17:41Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ3 сар 26. 17:19Гадаадын иргэн химийн хорт бодис зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг илрүүлжээ3 сар 26. 15:00УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй3 сар 26. 14:47Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ3 сар 26. 10:09Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна3 сар 26. 10:04“Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа3 сар 26. 9:57Онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг зургаан чиглэлээр хэрэгжүүлнэ3 сар 26. 9:51“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ3 сар 26. 9:46Монгол Улсын “Дэлхийн адууны өдрийн тухай“ тогтоолд 56 улс нэгджээ3 сар 26. 9:44“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 27-нд эхэлнэ3 сар 26. 9:10УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд3 сар 26. 9:07УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 26. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 26. 8:58Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан3 сар 25. 21:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.