Засгийн газар Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр /2026.03.27/ орон даяар эхэллээ.
Эхний шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцох бөгөөд санал асуулга дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл долоо хоног үргэлжилнэ. Үүнээс 740 иргэн нийслэлээс, 830 иргэн орон нутгаас оролцохоор төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх, сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зөв зохистой зарцуулах арга замыг иргэдтэй зөвлөлдөх замаар тодорхойлохоор шийдвэрлэсэн юм.
Санал асуулгын хоёрдугаар шатыг ирэх дөрөвдүгээр сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Санал асуулгын түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хороо олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж баталжээ.
Ийнхүү “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгаар Үндэсний баялгийн сангийн удирдлага, хуваарилалт, ашиглалтын асуудлыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зорилготой юм.
Facebook
Twitter
Youtube


Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Я.Содбаатар, Д.Амарбаясгалан нар уулзаж байна
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу Толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө.gif)

Сэтгэгдэл бичих