”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа.
Эрдэс баялаг, уул уурхайн салбарынхны жил бүр чуулдаг "Монголын Геологи хайгуул” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн геологичид оролцож геологи, судалгаа, эрэл хайгуулын ажлын үр дүн, туршлагаа хуваалцлаа. “Эрдэнэс алт ресурс” ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдын нутагт орших Хүрэнцав алтны үндсэн ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тухайн талбайд 2020-2025 онд хийсэн хайгуул судалгаа, үр дүнгийн талаар тус компанийн геологич, докторант Н.Лхагвасүх илтгэл тавьсан юм.
Ашиглалтын болон хайгуулын 9 тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийн геологи хайгуулын баг хамт олны геологи, хайгуулын ажлын үр дүнд хэд хэдэн томоохон орд эдийн засгийн эргэлтэд орохоор бэлтгэгдэж байгаа юм.

Facebook
Twitter
Youtube


Төрийн банк: "Модыг Мод(А) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа
Шилдэг татвар төлөгч 50 компани
"Эрдэнэс алт ресурс" ХХК энэ хаврын мод тарих ажлаа эхлүүлээ
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа
Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ
Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв.gif)

Сэтгэгдэл бичих