Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ дэмжлээ.
Тэрбээр залууст хандаж "Залуучууд та бүхэн бол Монголын ирээдүй. Намайг Ерөнхий сайд болоход, тэр зун Монголын залуус тив дэлхий, олон улсад гайхамшигтай амжилт гаргаж, би та бүхнээсээ шинэ итгэл олж авсан. Тэр итгэл өнөөдөр ч миний зүрх сэтгэлд бат хэвээр байна. Би үнэн шударгын төлөө тэмцсэн. Би хулгай, луйвартай тэмцсэн. Энэ бүхний цаана ганцхан итгэл байсан. Монгол Улсад, Монголын ирээдүйн эзэд болсон залуучууд та бүхэндээ тэгш эрх, шударга ёс, итгэл найдвар авчрах ёстой гэсэн итгэл. Энэ бүх хугацаанд би та бүхний хэлээр ярьж, улс төрч хүн гэдэг хол хөндий нэгэн биш, Ерөнхий сайд, төрийн түшээ гэдэг дарга биш, харин иргэдийнхээ ойрын найз, итгэлт түнш байх ёстой гэж хичээн ажиллалаа. Үр дүнд нь та бүхэн надад “Зандан бро”, “Gen Z Ерөнхий сайд” зэрэг олон нэр хайрласан. Тэр бүхнээс би алхам тутамдаа урам зориг авч явснаа нуухгүй. Гэхдээ энэ бол төгсгөл биш. Энэ бол шинэ эхлэл. Би явж болно. Монгол Улс урагшилсаар байх ёстой. Харин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй. Залуучууд аа, та бүгдтэйгээ хамт энэ улсын шинэ эхлэлийг, илүү шударга, илүү тэгш, илүү итгэлтэй Монголыг бүтээнэ гэдэгт би итгэж байна" гэв.
Facebook
Twitter
Youtube


“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана
Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна
Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ.gif)

Сэтгэгдэл бичих