Сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна.
Гуравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.
Гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Гуравдугаар сарын 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 4-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 31-нд нутгийн зүүн хагаст, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн нутгаар эрс хүйтэрнэ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Гадаадын иргэн химийн хорт бодис зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг илрүүлжээ
Гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно.gif)

Сэтгэгдэл бичих