МАН-ын Бага хурлын III хуралдаан өчигдөр (2026.03.29) болж, Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөө өглөө хуралдаж, түүнийг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг эцэслэнэ. АН-ынхан “МАН-ын дарга УИХ-ын даргын албыг хашиж болохгүй. Бид чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй. Н.Учрал ажлаа өгөх ёстой” гэж мэдэгдсэн цагаас эхлэн эрх баригч хүчинд УИХ-ын даргын төлөөх марафон эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Н.Учрал намынхандаа “Ажлаа өгнө” гэж хэлсэнтэй зэрэгцэн “Хэн нь УИХ-ын шинэ дарга вэ” гэдэг таамгийг хэвлэлийнхэн, олон нийт дэвшүүлсэн. Харин эх сурвалжуудын хэлснээр, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг УИХ-ын даргад дэмжиж байгаа аж. С.Бямбацогт Г.Занданшатарын ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан бол Ж.Энхбаяр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажилласан. С.Бямбацогт, Ж.Энхбаяр хоёрын тухайд, аль аль нь парламентад олон удаа сонгогдсон, туршлагатай, мэргэшсэн парламентчид. Тэр дундаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын сайд нь болж, аппаратын ажлыг хурдтай, чамбай зангидаж байсныг улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөх эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед “Г.Занданшатар гэдэг Ерөнхий сайдтай хамт улс гэрийнхээ төлөө хамтдаа дөрөө харшуулж зүтгэснээ нэр төрийн хэрэг гэж бодно” гэж мэдэгдсэн. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын ашиг сонирхол хотын мэр Х.Нямбаатарын суудал тийш нэгдсэн талаар хэвлэлүүд бичдэг. “Ж.Энхбаяр хотын мэр, нийслэлийн МАН-ын дарга болно” гэх мессэж ч олны сонорт хүрсэн. Гэвч Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар эл ашиг сонирхолдоо түр “time out” авч, УИХ-ын даргын марафонд аз сорьж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж “Хоёр ч Засгийн газар огцорсонд Я.Содбаатар буруутай. Түүнд хариуцлага тооцох ёстой” гэж хэлсэн нь цахим ертөнцөд ил болж “Эрх баригчид Я.Содбаатарт хариуцлага тооцож, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлөх үү” гэдэг асуулт гарч ирсэн. Гэхдээ хаврын халуун улс төрийн өрнөл цааш хэрхэн үргэлжлэхээс Я.Содбаатарыг үлдээх үү, явуулах уу гэдэг шалтгаална. Яг одоо Я.Содбаатар Ж.Энхбаярыг УИХ-ын дарга болгох улс төрийн найруулгыг хийж байна.
С.Тулга
Facebook
Twitter
Youtube


“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна
ЭСЯ: Австрали улс гадаад иргэдэд чиглэсэн хяналтаа чангаруулж, хил дээрээс буцаах хүртэл арга хэмжээ авч байна.gif)

Сэтгэгдэл бичих