Ш.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна


3-р сарын 30
11 цаг 29 минут

       Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчимд ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус нийлүүлэгддэг хэсэг буюу Туул голын баруун салаа орчим усны чанарын индексээр хамгийн их бохирдолтой гэж гарчээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Туул гол Хэнтийн нуруунаас эх авч 882 км урсдаг. 2022-2024 онуудад голын 10 цэгт хэмжилт хийж судалж үзэхэд Сонгинын доод хэсгээс доош маш өндөр бохирдолтой гэж гарч байсан. 1964 онд Улаанбаатар хотод хоногт 160-180 метр куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай Төв цэвэрлэх байгууламж байгуулагдсан. Харамсалтай нь энэ байгууламж өнөөг хүртэл шинэчлэгдээгүйгээс Туул гол ихээхэн бохирдолтой болсон. Мянганы сорилтын сангийн тусламжтай Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар ажиллаж байна. Тус байгууламж энэ жилийн тавдугаар сард ашиглалтад орно. Төв цэвэрлэх ашиглалтад орсны дараа Туул голоо аврах зорилготой цэвэрлэгээг үе шаттай хийнэ. Туул голоо аврах энэ ажлын хүрээнд найман чиглэлд ажил төлөвлөгдөөд буй. Түүнчлэн 1974 онд үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх зориулалттай ашиглалтад оруулж байсан “Харгиа” байгууламжийн хүчин чадал хүрэхгүй байгаа учраас Туул гол хүнд элементээр мөн бохирлогдож байна. Улаанбаатар хот энэ асуудлыг шийдэхээр Эмээлт эко аж үйлдвэрийн паркт Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа арьс ширний үйлдвэрийн бохирдлыг цэвэрлэх ариутгах татуургын байгууламжийн төслийг хэрэгжүүлэхээр ажлын зураг төслийг гүйцэтгэж, амжилттай хэрэгжиж буй. Туул голоо бохирдлоос салгаж, сэргээхээр энэ мэт олон төрлийн төсөл, арга хэмжээг Улаанбаатар хот хэрэгжүүлж байна. НИТХ-д Туул голоо аврах хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барихаар бэлдсэн” гэлээ.

НБОГ-ын дарга Н.Мөнхбаяр “Туул гол Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр 115 км буюу 7 дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Төв цэвэрлэх байгууламжаас Алтанбулаг хүртэл 21 км орчим 20-40 см зузаан лаг хуримтлагдсан. Үүнээс доошлоод Лүн сум хүртэл 5 см зузаан лаг хуримтлагдсан байдаг. Гаднын байгууллагын хийсэн судалгаагаар энэ бохирдлыг механик аргаар цэвэрлэх боломжтой гэж үзсэн. Усны газарт байгаа лаг соруулах зориулалттай Герман улсын тоног төхөөрөмжөөр цэвэрлэх боломжтой гэж үзээд ажиллаж байна” гэв.

Усны инженер Ш.Баранчулуун “Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн ус болон тус байгууламжийн аваарын шугамын бохир ус голд нийлүүлэгдэж байна. Бид 2022 онд энд судалгаа хийхэд 40-50 см зузаан зунгаарсан бохир лаг бий гэж гарсан. Энэ хэсэгт жинхэнэ гамшиг болж байна. Түүнчлэн үүнээс дээшээ өмнө нь ухчхаад нөхөн сэргээлт хийгээгүй орхисон хайрган карьерууд байдаг. Тэнд нөхцөл байдал бүр хүндэрсэн төдийгүй урсцад маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс голдирол тохируулгын ажил хийхээс гадна бохирыг цэвэрлэх шаардлага тулгарч байна. Бохир байгалийн аясаар цэвэршиж чадахгүй урссаар Лүнгийн гүүр хүрч байна. Сүүлийн үеийн судалгаагаар зарим үед бохирдол урссаар Орхон Туулын бэлчир хүрч байна гэж гарч байна. Туулын хурдны зам барих гэж бургас хядах нь гэж байгаа ч үнэн хэрэгтээ бидний ирээд зогсож буй энэ газрын бургасыг түлээд дуусжээ” гэв.

Монголын тандан судлаачдын холбооны тэргүүн Б.Эрдэнэ “Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон 50 см-ээс 5 метр гүн цүнхээлүүдийг нөхөн сэргээгээгүй байдаг. Долоон жилийн өмнө хийсэн тооллогоор 100 гаруй ийм цүнхээл байсан. Туул голоо аврах ажилд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, зөв газар, зөв дуу хоолой гаргах ёстой. Туул голоос усалж, ундаалдаг малын эрүүл мэндийг ярих хэцүү болсон. Хордсон усыг ууж байгаа малын махаа бид хүнсэндээ хэрэглэж, сүү саалийг нь ууж байгаа. Хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэхүйц байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон булан” хэмээх энэ газар өмнө нь маш үзэсгэлэнтэй, цэвэрхэн, улс төрийн товчооныхон ирж амардаг амралтын газар байсан. Гэвч харамсалтай нь сүүлийн үед цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон учраас тухайн орчим их бохирдсон гэдгийг байгаль хамгаалагч Ц.Саруулбаяр хэлж байлаа.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна4 минут 32 секундын өмнөНийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина34 минутын өмнөЭнэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна39 минут 45 секундын өмнө“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн42 минут 34 секундын өмнөО.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү1 цаг 40 минутын өмнөШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна1 цаг 51 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв2 цаг 1 минутын өмнөУИХ-ын даргын төлөөх марафонд Н.Учрал С.Бямбацогтыг, Я.Содбаатар Ж.Энхбаярыг дэмжиж байна2 цаг 45 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ2 цаг 48 минутын өмнөДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна2 цаг 52 минутын өмнөТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив2 цаг 55 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа2 цаг 58 минутын өмнөО.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна4 цаг 18 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.30-04.034 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан4 цаг 33 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ц.Нямдоржийг “2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн сумлаж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав тэргүүтэй UBS бүлэглэл дэмжиж байна гэв үү4 цаг 49 минутын өмнөГ.Занданшатарын легаситай 287 хоног ба Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-ийн хүч хавсарсан дайралтад өгсөн “Ухрахгүй, тохирохгүй” гэх хариу цохилт3 сар 29. 20:54Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан эхэллээ3 сар 29. 12:23ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй3 сар 28. 18:23Г.Занданшатар: Зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа3 сар 27. 22:40МАН-ын Бага хурал ням гарагт хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ3 сар 27. 21:35ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3 сар 27. 21:11“Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 27. 21:07Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ3 сар 27. 20:58Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өглөө3 сар 27. 15:27РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!3 сар 27. 14:26"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо3 сар 27. 14:20Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно3 сар 27. 14:13МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана3 сар 27. 13:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.