О.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү


3-р сарын 30
11 цаг 39 минут

     УИХ-ын ТББХ, чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.03.30) болж, Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө. Эрх баригч хүчинд “УИХ-ын дараагийн дарга С.Бямбацогт уу, Ж.Энхбаяр уу” гэх марафон ид өрнөж байна. С.Бямбацогтыг МАН-ын дарга Н.Учрал дэмжиж байгаа бол Ж.Энхбаярыг МАН-ын генсек Я.Содбаатар зүтгүүлж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж МАН-ын Бага хурал дээр “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэж өчигдөр хэлсэн. Ажиглагчид энэ үгийг “Л.Оюун-Эрдэнийн талд УИХ-ын даргын суудлаа өг” гэж хэллээ” хэмээн ойлгосон бол УИХ-д цөөнх АН-ын бүлгийнхэн Ц.Нямдоржийн хэлсэн үгэн дээр тоглолт хийж магадгүй юм. О.Цогтгэрэл тэргүүтэй тус намынхан УИХ-ын хаврын чуулган эхэлсэн өдөр Н.Учралыг “УИХ-ын даргын ажлаа өг” гэж бойкотолсон. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын далд дэмжлэгтэй өрнөсөн О.Цогтгэрэл даргатай АН-ынхны улс төр УИХ-ын үйл ажиллагааг 14 хоног гацаанд оруулсан. Харин одоо АН-ынхны хувьд барьцаа ахиулж “УИХ-ын даргаа манай намд өг” гэж тулгах уу гэдэг нь сонирхол татаж эхэллээ. АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хөөгдөж гарсан АН одоо бүрдэх Засгийн газарт орох ёсгүй” гэж байр сууриа илэрхийллээ. Харин түүний өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин чуулганы нэгдсэн хуралдаан дээр “МАН-д нэг зүйл дээр талархаж байна. Намын цагаан байрнаасаа парламентын спикерийг тодруулах нь зохимжгүй гэдэг дээр та бүхэн санал нэгдсэн юм байна. Баярлалаа. Одоо УИХ-ын чуулган дээр намын бүлэг биш, олонхи 68 гишүүнийхээ гарын үсэгтэй УИХ-ын даргаа оруулж ирдэг болбол бүр сайн. Яагаад гэвэл, Үндсэн хуульд “...УИХ-ын гишүүд дотроосоо...” гэж үг бий. Ямар нэгэн бүлэг, нам биш. Харин сонгуульд олонхи, цөөнх болсон намын бүлэг УИХ-ын дэд дарга дээр хүнээ тавих тухай маш тодорхой заалт байгаа. Яагаад ингэж ялгамжтай хуульчилсан бэ гэвэл, парламентын 126 гишүүн адил тэгш эрхтэй хуралддаг. Тиймээс аль нэг нам дангаараа юм уу намын нэрээр хаяглах биш, 126 гишүүн өөрсдийнхөө хуралдааныг эмхлэн зохион байгуулж удирдах хүнээ спикер болгон сонгоно гэдэг зарчим Үндсэн хуульд бичигдсэн” гэв. Х.Тэмүүжингийн хувьд, МАН-ын эсрэг маш амбицтай тоглолт хийж байгаа. Тэрбээр эрх баригчдын алдааг тоолох улс төрдөө ч сурамгай. Нэгэн цагт дайсагналцаж явсан Х.Баттулгатай ашиг сонирхол нэгдсэн тэрбээр өнөөдөр чуулган дээр хэлсэн үгээрээ УИХ-ын даргын суудалд амбицалж байгаагаа илэрхийлэв үү. Хэрэв Х.Тэмүүжин 126 гишүүнтэй парламентын спикер болохоор амбицалж эхэлсэн бол Х.Баттулга, О.Цогтгэрэл нар түүнийг дэмжих нь тодорхой. О.Цогтгэрэлийн нутгийн ах Ц.Нямдорж “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэх “шипи”-г намынхандаа хэлэх далимдаа АН-ынханд өглөө. Түүний хэлсэн үгэн дээр О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх эсэхээс Төрийн ордон дахь улс төрийн өрнөл ямар болох нь харагдана. Х.Тэмүүжингийн тухайд, АН олонхи байхад Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, эрх зүйч мэргэжилтэй, мэргэшсэн парламентч. Тэгэхээр УИХ-ын даргад зүтгүүлэхэд болохгүй гэх газаргүй. Өөрөө ч асар амбицтай байгаа бололтой. АН-ынхны ээлжит бойкот нь “Спикерийн суудлаа цөөнхөд өг. Х.Тэмүүжинг УИХ-ын дарга болго. Үгүй бол бид чуулганд суухгүй” байхвий.      

Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 сар 13. 14:29Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ6 сар 13. 13:22Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ6 сар 13. 13:18У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм6 сар 13. 13:14Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ6 сар 13. 13:07БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 13. 13:02УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.