Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна


3-р сарын 30
12 цаг 39 минут

     Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, энэ онд хийх зарим ажлын талаар хэлэлцэв. Өмнөх хоёр шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 60 үүрэг даалгавар  өгсөн  бөгөөд хэрэгжилт 80.5 хувьтай байна.

Үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,

  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг чиглэлийн дагуу 618 барилгад хяналт шалгалт хийж, 2 барилгыг зогсоосон, холбогдох байгууллагууд зөвлөмж хүргүүллээ.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нөхөн тарилтыг хийж, хог хаягдалгүй орчин бий болгох үүрэг чиглэлийн дагуу 2026 онд 3062 мод бут, 424 метр урт ургамлан хашлага, 1.3 га зүлэгт талбайг нөхөн сэргээхээр тооцоод байна.
  • Уурын зуух болон хийн түлшинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу өнөөдрийн байдлаар 3950 өрхийг дулаалж, 2717 өрхөд хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулаад байна. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг бүрэн дуусгана.
  • Газар чөлөөлсөн талбайн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу Сэлбэ төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж, тээвэрлэж, цэвэрлэхээс 9 объектыг 100 хувь бүрэн дуусгалаа. Үүнээс гадна 5 айлын нэгж талбарыг бүрэн цэвэрлэж дууссан. Нийт ажлын гүйцэтгэл 57.2 хувьтай байна.
  • Камерын хяналтын дэд төвүүдийн ажлыг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж, сүйтгэсэн тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг зохион байгуулж, мэдээллийг тогтмол танилцуулах үүрэг чиглэлийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 3346 цэгийн 6655 ширхэг камерыг нэгдсэн болон дэд төвийн системд холбон ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбосон. Энэ онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөр шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулж, системийн хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөөд ажиллаж байна.
  • Зөвшөөрөлгүй болон эвдэрч гэмтсэн, өнгө үзэмжгүй 27 самбарыг албадан буулгасан, 278 хаягийн зөрчлийг арилгахаар мэдэгдэл хүргүүллээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв. Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар НХААГ-ын дарга Батцэцэг танилцууллаа.

2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 373 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрээс 98 ажилд гэрээ байгуулах эрх олгосон бол 56 төсөл, арга хэмжээний тендерийн үнэлгээ хийгдэж байна. Мөн 151 төсөл, арга хэмжээнд тендерийн материал хүлээн авч байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах даалгаврыг өгөв.

  • Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээнд хяналт тавьж ажиллах
  • Орон сууцны хороолол дундах болон гэр хорооллын гудамж, явган хүний зам, автозамын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах
  • Хүний хөгжил, соён гэгээрүүлэх чиглэлээр нийгмийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүрэг өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна1 цаг 3 минутын өмнөНийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина1 цаг 33 минутын өмнөЭнэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна1 цаг 38 минутын өмнө“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн1 цаг 41 минутын өмнөО.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү2 цаг 39 минутын өмнөШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна2 цаг 49 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв2 цаг 59 минутын өмнөУИХ-ын даргын төлөөх марафонд Н.Учрал С.Бямбацогтыг, Я.Содбаатар Ж.Энхбаярыг дэмжиж байна3 цаг 43 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 47 минутын өмнөДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна3 цаг 50 минутын өмнөТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив3 цаг 53 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа3 цаг 56 минутын өмнөО.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна5 цаг 16 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.30-04.035 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан5 цаг 32 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ц.Нямдоржийг “2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн сумлаж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав тэргүүтэй UBS бүлэглэл дэмжиж байна гэв үү5 цаг 47 минутын өмнөГ.Занданшатарын легаситай 287 хоног ба Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-ийн хүч хавсарсан дайралтад өгсөн “Ухрахгүй, тохирохгүй” гэх хариу цохилт3 сар 29. 20:54Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан эхэллээ3 сар 29. 12:23ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй3 сар 28. 18:23Г.Занданшатар: Зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа3 сар 27. 22:40МАН-ын Бага хурал ням гарагт хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ3 сар 27. 21:35ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3 сар 27. 21:11“Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 27. 21:07Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ3 сар 27. 20:58Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өглөө3 сар 27. 15:27РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!3 сар 27. 14:26"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо3 сар 27. 14:20Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно3 сар 27. 14:13МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана3 сар 27. 13:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.