УИХ өнөөдөр (2026.03.30) Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжсэн. Тиймээс МАН-ын дарга Н.Учрал шинээр байгуулах Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг “зурж” байгаа. Түүнийг ийнхүү танхимаа бүрдүүлэхэд Төрийн ордонд 30:38 болж хуваагдсан МАН-ын гол төлөөллүүд оролцож байгаа. АН-ын дарга О.Цогтгэрэл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хөөгдчихөөд одоо бүрдэх Засгийн газарт орох ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ цагаа тулбал Засгийн газарт хамтрах үгүйг О.Цогтгэрэл ганцаараа биш, намынхан нь шийднэ. Харин Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Засгийн газрын багийг харж байж орох эсэхээ шийднэ. Н.Учрал өөрийнхөө Засгийн газрыг эрх чөлөөтэйгөөр бүрдүүлэх ёстой” гэсэн юм. Эх сурвалжуудын хэлснээр, Н.Номтойбаяр шинээр бүрдэх Засгийн газарт Шадар сайдын суудал горилж байгаа аж. Тэрбээр Н.Учралын танхимд ганцаараа орж ажиллах уу, аль эсвэл Үндэсний эвсэлд сайдын суудал нэмж авах болзол тавих уу гэдэг нь тодорхой бус байна. МАН-ын дарга Н.Учрал намынхаа Бага хурал дээр өчигдөр “Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллахыг урьж байна” гэж мэдэгдсэн. Тэрбээр Засгийн газраа хоёр Шадар сайдтай байлгахаар болбол нэг суудлыг нь Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярт өгөх үү гэдэгт хариулахад арай эрт байна. УИХ-ын гишүүн С.Амарсайханы хэлснээр, Н.Учрал Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг МАН-ын Удирдах зөвлөлд өнөө, маргаашгүй танилцуулах учиртай.
Ж.Энх
Facebook
Twitter
Youtube


“Монгол хүн-Баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
МАН-ын Удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана
ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив
Д.Сумъяабазар: Б.Энхбаяр сайдыг би "Бодь" группийн Д.Баясгалантай танилцуулсан. Уулзалтад А.Амундра хамт байсан
РИО ТИНТОГИЙН ЗАХИАЛГААР Г.ЗАНДАНШАТАРЫГ УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.gif)

Сэтгэгдэл бичих