Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ


3-р сарын 30
14 цаг 37 минут

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2026.03.30) Улсын Их Хурлын 30 гишүүн хүрэлцэн ирснээр эхэллээ. Хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.  

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн гүйцэтгэлийн тайлан, хяналт шинжилгээний дүнг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хамтарсан хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 зорилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 219 хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлттэй баталсан талаар мэдээлэлдээ илтгэсэн юм. Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол “Хяналт-шинжилгээ хийх журам”-д заасан аргачлалын дагуу, мэдээллийн эх сурвалж гараагүй 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлтээс бусад 13 үр дүнг, 1213 зорилт, арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан хяналт-шинжилгээ хийсэн хэмээв.

Тус шинжилгээгээр бодлогын 13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны  зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийхэд, тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн  59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн юм.

Харин Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 25 дугаар тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд “Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хуулийн хугацаанд нийцлийн аудитыг гүйцэтгэн тайланг холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн илтгэсэн юм. Төрийн аудитын байгууллагаас улсын хөгжлийн бодлогын дөрвөн тэргүүлэх чиглэлийн зургаан шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 20.9 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны 29 үр дүнгийн 47 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 63.7 хувь, хэрэгжүүлэх хөтөлбөрийн 63 үр дүнгийн 91 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 62.0 хувь, төлөвлөсөн нийт 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1 хувьтай үнэлжээ. Тэргүүлэх чиглэлийн үр дүнгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт зорилтот түвшиндээ хүрээгүй, хариуцагч байгууллагын зохион байгуулалт хамтын ажиллагаа хангалгтйү, шалгуур үзүүлэлтээр батлагдсан индексийг тогтоогоогүй, статистик тоон үзүүлэлт гараагүй, мэдээллийг тараах хугацаа болоогүй зэрэг шалтгаанаар зарим асуудлыг үнэлэх боломжгүй байлаа хэмээн Ерөнхий аудитор танилцууллаа. Тэрбээр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд тэргүүлэх чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүн, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрд тоон болон чанарын үзүүлэлтээр хэмжиж, салбар хоорондын уялдааг нэгтгэн удирдах шаардлагыг заасан боловч шалгуур үзүүлэлт оновчгүй, хэмжих нэгж уялдаагүй, суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус, алдаатай тодорхойлсон зэрэг төлөвлөлтийн алдаа, зөрчлүүд давтагдсаар байгааг Та бүхний анхааралд хүргэж байна гэв.

Түүнчлэн улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 7,336.4 тэрбум төгрөг зарцуулсан нь батлагдсан төсвийн 37.9 хувийг эзэлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх төсөл, арга хэмжээний 4,463.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээгүй нь хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаад дүгнэлт хийж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу судалгаа, шинжилгээнд суурилан урьдчилсан үнэлгээ хийж, төлөвлөх шаардлагатайг С.Магнайсүрэн аудитор илтгэлдээ онцоллоо.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөг хуульд нийцүүлэн боловсруулах чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдад хоёр зөвлөмж, улсын төсвийг хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэх талаар Сангийн сайдад нэг зөвлөмж, төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагналтыг сайжруулах чиглэлээр тус бүр гурван зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчдад, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргээ үр нөлөөтэй болгох чиглэлээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 1 зөвлөмж, нийт долоон зөвлөмжийг хүргүүлсэн талаар дурдав.

Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгын дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Уянга, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

Гишүүдийн асуултад Үндэсний аудитын газраас хариулахдаа, төрийн байгууллагуудад хандаж, төлөвлөлтөө эхнээсээ зөв хийх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн хэмээн танилцууллаа. Харин үнэлгээ багатай дүгнэлт авсан газруудын тухайд ямар нэг барилга, бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг бүрэн ашиглалтад оруулаагүй бол үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд учир дутагдалтай байдал үүсдэг. Тооцох, эс тооцох хэцүү болдог гэсэн хариултыг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр өгсөн. Тусгай зөвшөөрөл авах, барилгын гүйцэтгэл 80 хувиас дээш байх ёстой гэсэн шалгуур үзүүлэлт нь төсөв тавигдахгүй байх зэргээр саад тушаа болж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар үг хэлэв. Тэд улсын хөгжлийн талаарх тайлагналтын байдал жилийн өмнөхтэй ижил нөхцөл байдалтай, дээрдсэн зүйлгүй байна хэмээн шүүмжиллээ. Цаашид жил бүрээр хөгжлийн төлөвлөгөөг батлах шаардлагатай эсэх, нэгэнтээ таван жилээр төлөвлөгдсөн атал жил бүр авч хэлэлцэх нь учир дутагдалтай талаар мөн хөндсөн юм.

Ийнхүү хэлэлцээд, байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ54 минут 31 секундын өмнө”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа1 цаг 41 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана1 цаг 45 минутын өмнөМонгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ1 цаг 50 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна1 цаг 54 минутын өмнөН.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 цаг 13 минутын өмнөНийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 цаг 42 минутын өмнөЭнэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 цаг 48 минутын өмнө“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн3 цаг 51 минутын өмнөО.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү4 цаг 48 минутын өмнөШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна4 цаг 59 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв5 цаг 9 минутын өмнөУИХ-ын даргын төлөөх марафонд Н.Учрал С.Бямбацогтыг, Я.Содбаатар Ж.Энхбаярыг дэмжиж байна5 цаг 53 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 56 минутын өмнөДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна6 цагийн өмнөТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив6 цаг 3 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа6 цаг 6 минутын өмнөО.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна7 цаг 26 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.30-04.037 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 39 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан7 цаг 41 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ц.Нямдоржийг “2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн сумлаж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав тэргүүтэй UBS бүлэглэл дэмжиж байна гэв үү7 цаг 57 минутын өмнөГ.Занданшатарын легаситай 287 хоног ба Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-ийн хүч хавсарсан дайралтад өгсөн “Ухрахгүй, тохирохгүй” гэх хариу цохилт3 сар 29. 20:54Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан эхэллээ3 сар 29. 12:23ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй3 сар 28. 18:23Г.Занданшатар: Зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа3 сар 27. 22:40МАН-ын Бага хурал ням гарагт хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ3 сар 27. 21:35ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3 сар 27. 21:11“Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 27. 21:07Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ3 сар 27. 20:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.