Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


3-р сарын 30
15 цаг 32 минут

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр (2026.03.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-д заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан PN-202503-75391 дугаартай Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 100,860 иргэний санал авсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 3-т “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ”, Зорилго 4-т “Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэж тус тус заасан байдгийг Ж.Баярмаа гишүүн дурдав. Нийгмийн дундаж давхаргыг дэмжих бодлогыг дэвшүүлэн, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байдгийг төслийг өргөн мэдүүлэх үеэрээ дэд дарга Ж.Бат-Эрдэнэд танилцуулж байлаа. 

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлийн байршуулсан PN-202503-75391 дугаартай өргөдлийг дэмжиж саналаа өгсөн 100,860 иргэний 85 хувь нь 18-40 насны, 62 хувь нь Улаанбаатар хотын иргэд, 58 хувь нь эмэгтэйчүүд байгааг Ж.Баярмаа гишүүн онцлон дурдлаа. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 35 гишүүн хамтран холбогдох нөхцөл, шаардлагыг үндэслэн таван зүйл бүхий Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийн нэгдүгээр зүйлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Монгол Улсын иргэний төлөх албан татварын хувь хэмжээтэй холбоотой өөрчлөлтийг, хоёрдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийн өөрчлөлт, гуравдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийг хассан өөрчлөлт, дөрөвдүгээр зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт, тавдугаар зүйлд хуулийн дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна.

Төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, иргэд залуучуудын хөдөлмөрийн идэвх сэргэж, ажилчдын цалин хөлс өсөх боломж нээгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлж, татвар төлөгчдийн хүрээ, бааз тэлж, иргэдийн хувиараа бизнес эрхлэх сонирхол дээшилж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, оролцоо сайжирна хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 42 минутын өмнө”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа2 цаг 29 минутын өмнөГавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана2 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ2 цаг 38 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна2 цаг 41 минутын өмнөН.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна4 цагийн өмнөНийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина4 цаг 30 минутын өмнөЭнэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна4 цаг 35 минутын өмнө“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн4 цаг 38 минутын өмнөО.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү5 цаг 36 минутын өмнөШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна5 цаг 46 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв5 цаг 56 минутын өмнөУИХ-ын даргын төлөөх марафонд Н.Учрал С.Бямбацогтыг, Я.Содбаатар Ж.Энхбаярыг дэмжиж байна6 цаг 40 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 44 минутын өмнөДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна6 цаг 48 минутын өмнөТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив6 цаг 50 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа6 цаг 53 минутын өмнөО.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна8 цаг 13 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.30-04.038 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан8 цаг 29 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Ц.Нямдоржийг “2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн сумлаж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав тэргүүтэй UBS бүлэглэл дэмжиж байна гэв үү8 цаг 44 минутын өмнөГ.Занданшатарын легаситай 287 хоног ба Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-ийн хүч хавсарсан дайралтад өгсөн “Ухрахгүй, тохирохгүй” гэх хариу цохилт3 сар 29. 20:54Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан эхэллээ3 сар 29. 12:23ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй3 сар 28. 18:23Г.Занданшатар: Зохиомол гацаа, улс төрийн чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзлаа3 сар 27. 22:40МАН-ын Бага хурал ням гарагт хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ3 сар 27. 21:35ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ3 сар 27. 21:11“Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 27. 21:07Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал ирлээ3 сар 27. 20:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.