Нийслэлийн харьяа үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн Багахангай дүүрэгт зохион байгуулагдлаа. Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг уялдуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах замаар Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркуудыг кластер хэлбэрээр хөгжүүлэхэд уг зөвлөгөөний гол зорилго оршиж буй. Зөвлөгөөнд Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар, нийслэлийн Татварын газрын дарга Х.Оюунцэцэг, Монголын паркуудын нэгдсэн холбооны тэргүүн Р.Батгэрэл, үйлдвэрлэл, технологийн паркуудын удирдлагууд, тэдгээрийн нэгж үйлдвэрүүдийн төлөөллүүд оролцож үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, тодорхой үр дүнг танилцуулан зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийг НИТХ, нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр харилцан санал нэгдсэн юм.Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжөөр уг арга хэмжээг жил бүр зохион байгуулж, үйл ажиллагаа, уялдаа холбоогоо өргөжүүлэн үр дүнг хэлэлцэж хэвших, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах бодит үр дүнд хүрнэ гэж дүгнэлээ.



Facebook
Twitter
Youtube


Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Гадаадын иргэн химийн хорт бодис зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг илрүүлжээ
Гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна.gif)

Сэтгэгдэл бичих