Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна


3-р сарын 31
11 цаг 06 минут

      Энэ онд нийслэлийн хэмжээнд 66 га талбайд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт, 18 га талбайд тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд төвийн зургаан дүүргийн ногоон байгууламжийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ талаар тодруулахад, УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “УБЗАА-аас хэсгийн ахлагчид болон сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдад зориулан ургамал, бут, сөөгийг хэрхэн тарих талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Сургалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоос гадна тоон мэдээлэл, судалгааг нэгтгэж, бодлогын газар, хэлтсүүдэд дамжуулах чадвар эзэмшиж байна. Хэсгийн ахлагчид айл өрхтэй хамгийн ойр ажилладаг учраас өөрсдийн хариуцсан хэсгийн айл өрхийн тарьсан модны тоо, хэмжээ, төрөл зүйлийг ангилан бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн сургалтад хамрагдаад байна” гэлээ.

ХААИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш доктор профессор П.Ариунсүрэн “Төвийн зургаан дүүргийг хамран зохион байгуулж буй энэ удаагийн сургалт нь ургамал ургалтын улирал эхэлж буйтай уялдсан, цаг үеэ олсон, үр өгөөж өндөртэй ажил болж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлыг багасгах, эко орчныг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Сургалтын үр дүнд цаашид нийслэлийн ногоон байгууламж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 8-р хэсгийн ахлагч Ж.Бадам “Өмнө нь мод тарьж байсан ч хөрсийг хэрхэн зөв бэлтгэх, бордоог хэрхэн зохистой хэрэглэх, ургамалд шаардлагатай шим тэжээлийг яаж өгөх талаар мэдлэг төдийлөн хангалттай байгаагүй. Энэ сургалтад хамрагдсанаар хоол хүнсний үлдэгдлийг хүртэл хаялгүй бордоо болгох, ногоон байгууламж байгуулахдаа үрсэлгээ хоорондын зайг хэрхэн зөв тарих зэрэг олон хэрэгтэй мэдлэг, арга олж авч байна. Мөн айл өрх бүр өөрийн хашаа, орчиндоо боломжийнхоо хэрээр мод, цэцэг, ургамал тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийг уриалж байна гэсэн юм”.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ1 цаг 46 минутын өмнөЭнэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна1 цаг 55 минутын өмнөОрмузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна2 цаг 1 минутын өмнөАлдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ3 цаг 7 минутын өмнөҮйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо3 цаг 19 минутын өмнөХилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь3 цаг 23 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ3 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа3 цаг 37 минутын өмнөН.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо3 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан3 цаг 55 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 30. 15:32”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана3 сар 30. 14:42Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3 сар 30. 14:37Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна3 сар 30. 14:33Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн3 сар 30. 12:36О.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү3 сар 30. 11:39Ш.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна3 сар 30. 11:29УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв3 сар 30. 11:18УИХ-ын даргын төлөөх марафонд Н.Учрал С.Бямбацогтыг, Я.Содбаатар Ж.Энхбаярыг дэмжиж байна3 сар 30. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 30. 10:31ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна3 сар 30. 10:27ТББХ:Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив3 сар 30. 10:25Аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа3 сар 30. 10:21О.Мөнхбаатар: Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна3 сар 30. 9:01УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.30-04.033 сар 30. 8:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.