ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа


3-р сарын 31
13 цаг 55 минут

     Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.03.31) тус Байнгын хорооны 27 гишүүнээс 18 нь хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэвлэн нийтэлнэ.” гэж заасны дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг Хууль зүйн байнгын хороонд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр танилцуулсан талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хуралдаанд илтгэсэн юм.

Тэрбээр, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, олон улсын байгууллагын дүгнэлтэд үндэслэн дөрөв дэх тайлангаа найман бүлэг, 14 саналтайгаар боловсруулсан гэв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа 2025 оны тайлант хугацаанд 11,000 километр зам туулж, урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээг 65 удаа, ганцаарчилсан ярилцлага, асуумжийг 1,709 иргэнээс авсан, 474 заалт бүхий 51 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлт 85.0 хувьтай байгаа. 

Хяналт шинжилгээний явцад хорих байрны орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байдал, амьдрах байрны стандарт зөрчигдөх, хүмүүсийг нэг байрлалд удаан хугацаагаар суулгах нөхцөл бүрдэх, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байх, алба хаагчдын зүй бус харилцаа, хандлага, ёс зүйн зөрчил, өргөдөл, гомдол гаргах боломж бодитоор хэрэгжихгүй байх, хяналтын камерын бүртгэл, мэдээллийн сангийн хадгалалттай холбоотой доголдол зэрэг асуудал илэрсэн. Алба хаагч болон эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн хооронд илрэн гарч буй таагүй харилцаа, ёс зүйгүй байдал, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн айлган сүрдүүлэх, шахалт, дарамт үзүүлэх, сэтгэл санааг шаналган зовоох шинжтэй харилцаа, хандлага ярилцлага, асуумжаар давтамжтай илэрсэн. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан 2022 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 46 зөвлөмж хүргүүлж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зарим тохиолдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлсэн гэв.  

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаар 229 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн. 

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2022-2025 онд 96 190 хүнд, нийт 605 удаа сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харин 2025 онд эрүү шүүлтээс ангид байх эрхийг таниулах сургалтыг 386 удаа зохион байгуулж, 55 335 хүнийг хамруулсан. НҮБ-аас найман удаагийн зөвлөмжийг Монгол Улсад өгсөн хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.

Түүнчлэн Монгол Улс 2015 онд эрүүгийн хуульдаа эрүү шүүлт тулгах гэмт хэргийг төрийн бүх албан хаагчид хамаарах байдлаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон боловч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид л хамаатай гэсэн уламжлалт ойлголт амь бөхтэй оршсоор байна. Хуулийг иргэдэд таниулах, үр дагавар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажил дутмаг байгаа бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг үйлдэгдсэний дараах шалгах, шийдвэрлэх ажилд хэт анхаарч, төсөв хөрөнгө, хүний нөөцийг хуваарилж байгаа ч үр дүн сул, иргэдийн хохирол бодитой барагдахгүй, зөрчигдсөн эрх боломжит байдлаар сэргээгдэхгүй хэвээр байгаад дүгнэлт хийх цаг болсон хэмээн тайлагнав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Тулга, С.Одонтуяа, Дам.Цогтбаатар, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Л.Соронзонболд нар асуулт асууж, үг хэлэв. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, тайланд хүний эрх, эрх чөлөөг хангах, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн талаарх Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг Засгийн газраас анхаарч, хэрэгжүүлэх нь хангалтгүй байна гэснийг тодруулав. Олон улсын стандартыг хэрхэн хангах талаар асууж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, бид бүх зүйлийг монголчлох гээд байдаг зуршилтай. Эрүүдэн шүүлтийн эсрэг үндэсний үйл ажиллагааны статусыг дахин ярилцах хэрэгтэй. Гэнэтийн шалгалт хийх, хараат бус, бие даасан үндэсний механизмыг утгаар нь ажиллуулах шаардлагатай. Наймхан хүний орон тоотой гэхэд сайн ажилласан байна гэсэн бол ХЭҮК-тойгоо хамтарч, ажлын уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг Ц.Сандаг-Очир гишүүн санууллаа.

Байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, эс үйлдэхүй бол хүний эрхийн зөрчил, гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөнтэй утга дүйх учраас манай байгууллага хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын асуудлаар ажлын хэсэг байгуулаад хамтран ажиллах шаардлагатай хэмээв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгж тайлангаа үр дүнд суурилсан байдлаар гаргаж хэвшмээр байна. Энэ талаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гээд, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа эсэхийг тодруулав. Бие даасан, хараат бус хүний эрхийн үндэсний байгууллагаасаа хараат бус байх зорилго нь ямар учиртайг лавласан.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан”-д хийсэн шинжилгээний танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат товч танилцууллаа. Тэрбээр, төлөвлөлт нь үр дүнгүй учраас тайлан нь ингэж гараад байна. Тиймээс учир шалтгааныг арилгахад чиглэсэн ажлууд хийгээч, тэгвэл үр дүн гарна. НҮБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу төлөвлөж ажиллавал үр дүнтэй. Олон талт хамтын ажиллагаанд үндэслэн сургалт, нөлөөллийг явуулах, эрүү шүүлтийн шалтгаан болоод байгаа нөхцлийг арилгавал бодит үр дүнд хүрнэ гэв.

Төрийг данхайлгаж, хувийн үзэл бодлоороо Хүний эрхийн Үндэсний Комиссоос салангид, тусдаа гарахаар хуулийг гуйвуулж болохгүй хэмээн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүмжилж, хараат бус, бие даасан байдал нь гүйцэтгэх засаглалаас ангид ажиллах тухай болохоос хүний эрхийн үндэсний байгууллагаас хараат бус, хил хязгаар тогтоох асуудал биш гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин онцлов.

Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлэхийн төлөө үе үеийн парламент хүчин зүтгэж, шийдвэрээ гаргаж ирсэн талаар тодотгоод, өнөөдөр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан тайланг хэлэлцээд сууж байгаа нь нэг үр дүн болохыг, цаашид улам хичээж, үндэсний хэмжээнд том зургаар, хүний эрхийг хамгаалахын төлөө ажиллахыг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд захилаа.

Байнгын хороо Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлантай танилцаж, ийн хэлэлцэв гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ1 цаг 19 минутын өмнө“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна1 цаг 23 минутын өмнөСурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ1 цаг 28 минутын өмнөХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа1 цаг 35 минутын өмнөМаргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ4 цаг 15 минутын өмнөЭнэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна4 цаг 24 минутын өмнөОрмузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна4 цаг 30 минутын өмнөАлдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ5 цаг 36 минутын өмнөҮйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо5 цаг 48 минутын өмнөХилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь5 цаг 53 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ6 цаг 3 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа6 цаг 6 минутын өмнөН.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо6 цаг 11 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан6 цаг 24 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 30. 15:32”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана3 сар 30. 14:42Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3 сар 30. 14:37Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна3 сар 30. 14:33Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн3 сар 30. 12:36О.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү3 сар 30. 11:39Ш.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байна3 сар 30. 11:29УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв3 сар 30. 11:18УИХ-ын даргын төлөөх марафонд Н.Учрал С.Бямбацогтыг, Я.Содбаатар Ж.Энхбаярыг дэмжиж байна3 сар 30. 10:34УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 30. 10:31ДЦС-5 төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна3 сар 30. 10:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.