Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насныханд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг. Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна. Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Насны байдлаар нь авч үзвэл 17 настай 16, 16 настай 7, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хоёр дугуйт тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон.
Тээврийн прокурорын газраас эцэг, эхчүүд, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, учирч болох эрсдэлийн талаар ойлгуулж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, осол аваараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Facebook
Twitter
Youtube


Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Гадаадын иргэн химийн хорт бодис зөвшөөрөлгүй хадгалсан хэргийг илрүүлжээ.gif)

Сэтгэгдэл бичих