Ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа


3-р сарын 31
16 цаг 48 минут

      Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан “Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2026.03.31/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Б.Түвшин нар оролцсон бөгөөд арга хэмжээг нээн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлэв. Тэрбээр, бизнесийн орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь өнөөдрийн нэн тэргүүний зорилт болохыг тодотгосон юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэлгэрэнгүй танилцуулж, энэхүү шинэчлэлийн гол цөм болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг онцлов. Тэрбээр, танхимын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргахаар төлөвлөж буйгаа тайлбарласан. Ингэснээр одоогийн Үндэсний болон аймаг, нийслэлийн танхим гэсэн бүтэц дээр эдийн засгийн салбар бүрээр төрөлжсөн "Салбарын танхим" болон гадаад улсад ажиллах төлөөлөгчийн газруудыг нэмж байгуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Салбарын танхимыг тухайн чиглэлийн 50-аас доошгүй аж ахуйн нэгж нэгдэн байгуулах бөгөөд энэ нь салбар бүрийн өвөрмөц асуудлыг төр засагтай мэргэжлийн түвшинд хэлэлцэх бодит "гүүр" болно гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн Танхимын удирдлагыг улс төрөөс ангид, бизнесийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх шалгуурыг оруулснаас гадна төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлдэг зарим үйлчилгээг Танхимд гэрээний үндсэн дээр шилжүүлж, хүнд суртлыг халах боломж нээгдэж буйг дурдаад, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар тусгай зөвшөөрлийн тоог 250-аас 205 болгон цөөлж, бүх үйл явцыг бүрэн цахимжуулахаар төлөвлөснөө дуулгав. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөөр хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, эд хөрөнгө битүүмжлэх асуудлыг зөвхөн шүүхээр хэлэлцдэг болгож, өмчийн эрхийн хамгаалалтыг эрс чангатгаж байгааг онцолсон юм.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Татварын багц хуулийн төсөл болон Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтийг бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр, татвар төлөгчдөд ирэх ачааллыг бодитойгоор бууруулж, бизнесийн орчинд шинэ эрч хүч авчирна гэдгийг тодотгов. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж, зах зээл дэх мөнгөний эргэлтийг сайжруулна гэлээ. Харин уул уурхайн бус салбар аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгон бууруулах нь үндэсний үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн асар том боломж олгож, бизнесийн цар хүрээгээ тэлэх, шинэ ажлын байр бий болгох хамгийн том дэмжлэг болохыг тайлбарлалаа.

Уулзалтын хэлэлцүүлгийн хэсэгт бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөгийн эрх зүйн орчинд тулгарч буй бодит хүндрэл бэрхшээлүүдийг нээлттэй илэрхийлж, хуулийн шинэчлэлүүд нь амьдрал дээр хэрхэн хэрэгжих механизмыг нарийвчлах шаардлагатай байгааг санууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо1 цаг 26 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв1 цаг 32 минутын өмнөЛ.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай1 цаг 34 минутын өмнөАжлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа1 цаг 41 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ2 цаг 34 минутын өмнөЯвган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ4 цаг 17 минутын өмнө“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна4 цаг 22 минутын өмнөСурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ4 цаг 27 минутын өмнөХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа4 цаг 33 минутын өмнөМаргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ7 цаг 13 минутын өмнөЭнэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна7 цаг 23 минутын өмнөОрмузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна7 цаг 29 минутын өмнөАлдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ8 цаг 35 минутын өмнөҮйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо8 цаг 47 минутын өмнөХилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь8 цаг 51 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ9 цаг 1 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа9 цаг 5 минутын өмнөН.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо9 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 15 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан9 цаг 23 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 30. 15:32”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана3 сар 30. 14:42Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3 сар 30. 14:37Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна3 сар 30. 14:33Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн3 сар 30. 12:36О.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү3 сар 30. 11:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.