Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай


3-р сарын 31
16 цаг 54 минут

       Улаанбаатар хотын хэмжээнд 272 мянга орчим айл өрх орон сууцанд амьдардаг. Эдгээр айл өрхийн ус, дулааны засвар ашиглалт, үйлчилгээг 70 контор хариуцан ажиллаж байна. Тодруулбал, айл өрхийн 48 хувийг нийслэлийн өмчит Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, 52 хувийг хувийн хэвшлийн 68 орон сууцны контор хариуцаж буй. 

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хувийн хэвшлийн орон сууцны конторууд нь олон жижиг бүтэцтэй тул тоног төхөөрөмж болон боловсон хүчний дутагдалтай байдаг. Сүүлийн жилүүдэд иргэдэд үзүүлэх орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар муудах, хугацаа алдах, гадна салбар шугамын урьдчилсан засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй байдлаас шалтгаалж нийтийн эзэмшлийн зам талбайд ус алдах, бохир халих зэрэг хүндрэлийг бий болгож байна. Иймээс хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулах шаардлагатай. Нөгөө талаас иргэд ариун цэврийн хэрэглэл, живх, алчуур, уусдаггүй цаас зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг жорлонгийн суултуур руугаа хийж байгаа нь бохирын хоолой бөглөрөх, халих эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймд иргэд та бүхнийг зүй бус хэрэглээндээ анхаарахыг уриалж байна” гэлээ.

Иргэдийн зүй бус хэрэглээний талаар Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын Зам талбайн мастер Д.Баянжаргал “Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолборын урд талын барилгын бохирын хоолой дөрөв дэх удаа бөглөрч, авто зам дээр халих тохиолдол гарлаа. Иргэд бохирын хоолой руугаа янз бүрийн хог хаягдал хийдгээс болж бөөгнөрөл үүсэж нэг давхрын айлдаа суултуураар хальж гарах, улмаар гадна талбайд бохир халих, иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүсэх, цаашлаад нян бактери тархаж, хүний эрүүл мэнд хохирох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх ч эрсдэлтэй. Иймээс иргэдийг хог хаягдал, хоолны үлдэгдлээ хогийн саванд хаяж, хариуцлагатай байхыг хүсэж байна” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо1 цаг 40 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв1 цаг 45 минутын өмнөЛ.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай1 цаг 48 минутын өмнөАжлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа1 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ2 цаг 47 минутын өмнөЯвган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ4 цаг 31 минутын өмнө“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна4 цаг 36 минутын өмнөСурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ4 цаг 41 минутын өмнөХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа4 цаг 47 минутын өмнөМаргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ7 цаг 27 минутын өмнөЭнэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна7 цаг 37 минутын өмнөОрмузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна7 цаг 42 минутын өмнөАлдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ8 цаг 49 минутын өмнөҮйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо9 цагийн өмнөХилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь9 цаг 5 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ9 цаг 15 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа9 цаг 18 минутын өмнөН.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо9 цаг 23 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан9 цаг 37 минутын өмнөХувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 30. 15:32”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана3 сар 30. 14:42Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3 сар 30. 14:37Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна3 сар 30. 14:33Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн3 сар 30. 12:36О.Цогтгэрэл “УИХ-ын даргаа цөөнхөд өг” гэсэн Ц.Нямдоржийн үгэнд дөрөөлж, Х.Тэмүүжинг УИХ-ын даргад зүтгүүлэх үү3 сар 30. 11:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.