Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбар дахь албан тушаалтнуудад холбогдох зарим эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна.
“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар нь “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас нийтдээ 100,000,000 төгрөгийн хахууль авсан гэх 2602000000115, 2501000070071, 2602000000114 дугаартай эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Дээрх нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхадгүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна. Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан 4 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоов.
Уг эрүүгийн 3 хэрэгт хахуульд авсан нийт 100,000,000 төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүллээ.
Facebook
Twitter
Youtube


Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна.gif)

Сэтгэгдэл бичих