АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ


3-р сарын 31
22 цаг 43 минут

      МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт намынхаа Бага хурлын III хуралдаан дээр “УИХ-д 30:38 гэж талцалгүйгээр эв нэгдлийг сахиж ажиллана” гэж мэдэгдсэн. Гэвч эрх баригч хүчнийхэн эрх мэдлийн төлөө эвдрэлцэж талцсан хэвээр байна. УИХ өнөөдөр (2026.03.31) Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнээс 16 нь л чуулганы танхимд орж, гарч ирц бүрдүүлсэн нэр зүүв. Танхимын баруун талаас АН-ынхан “Сайдаар ажиллах санал аваагүй хэд нь л энд сууж байгаа юм уу” хэмээн шоолж байлаа.

Эрх баригчдын талцал дээр АН-ынхан хэдийнэ цэнхэр тугаа намируулсан. АН-аас Х.Баттулга, МАН-аас Л.Оюун-Эрдэнэ гэдэг дохиуртай О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүд МАН-ынхан руу сөрөг довтолгоон хийж, Н.Учралыг УИХ-ын даргын индрээс буулгаж, Засгийн газрыг огцруулах санаархлаа гүйцэлдүүлсэн. МАН-ын дарга Н.Учралыг өчигдөр (2026.03.30) УИХ Ерөнхий сайдаар томилох талаар хэлэлцэх үед Х.Тэмүүжин “Миний санаачилсан хуулийн төслийг мартаагүй биз. Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимын хойморт биш, гишүүдтэй зэрэгцэж суух ёстой шүү” гэж дүрэмдсэн. Угтаа УИХ-д олонхи суудалтай эрх баригч намын даргыг басамжилж буй нь тэр. Арай л “Н.Учрал аа, чи тээр доор, хатавч хавьд суу” гэсэнгүй.  МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын хувьд эрхбиш УИХ-ын гишүүн учраас Х.Тэмүүжин “Биднийг дээрээс харж суулгүй доошоо бууж ир” гэсэн утгатай үг хэлсэн. МАН-ынхан Төрийн ордонд 30:38 болон хагаралдаж, аль аль тал нь “шархадсан” яваа. Харин тэдний “шарх” дээр АН-ынхан ийн давс цацаж, эрх баригч хүчин дэх бүлэглэлүүдийн хуваагдал дээр овжин тоглолт хийж байна.

Төрийн ордонд уур амьсгал ямар байна вэ. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг өнөөдөр УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ даргалсан. Ж.Бат-Эрдэнийн тухайд, Л.Оюун-Эрдэнийн талынх. Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон Х.Булгантуяагийн оронд тэрбээр энэ суудалд заларсан. УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдахад Ж.Бат-Эрдэнэ “Бид засгийг ч, төрийг ч нурааж чадна шүү” гэж даналзсан сураг бий. Тэрбээр өнөөдөр хуралдаан даргалагчийн давуу эрхээ ашиглаж “Хаа очиж нөгөө хэд маань л чуулганд сууж байх шив” гэсэн нь Л.Оюун-Эрдэнийн талынхнаа дөвийлгөж, фракци нэгт Э.Болормаа тийш хандсан үг байв. Ж.Бат-Эрдэнэ чуулганы танхимд уур амьсгалыг эвдэхүйц ийм нэгэн хачин үг унагачихаад сайд болохын төлөө хурдаа аван хуралдаан даргалагчийн суудлыг орхисон. Өрнөж буй үйл явдлаас өөр нэгэн хачирхалтай дүр зураг харагдав.

Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөв. Харин Х.Булгантуяа чуулганы танхимд суудлаа эзлэв. Тэрбээр Төрийн ордонд come back хийсний болон Г.Занданшатарыг огцруулсны баяраа өнгөрсөн баасан гарагт (2026.03.27) УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ч.Номин, О.Номинчимэг, Б.Уянга, М.Мандхай, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Жавзандорж нартай хамт тэмдэглэж party-дсан тухай намынхан нь жиг жуг гэлцэж буй. Л.Оюун-Эрдэнэ NTV телевизэд ярилцлага өгсний дараа эфирт гарч ирсэн хүн бол Х.Булгантуяа. Түүний ярилцлага УИХ, Үндсэн хуулийн Цэц, Тагнуулын ерөнхий газар руу чиглэсэн бол өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр Дэгийн тухай хууль, Үндсэн хууль тайлбарлаж томров. Үндсэн хуулийн Цэц дээр өөрийнх нь талаар хэлэлцэх болоход “Би хууль мэдэхгүй. Өмгөөлөгч авъя” гэж хэлээд “зугтсан” Х.Булгантуяа их том байна. Тэрбээр “Дэгийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн С.Бямбацогт ажилласан байна лээ. “Үндсэн хуулиа хамгийн сайн мэддэг хүн гэж эсрэг талаас очиж маргасан” гэж С.Бямбацогтыг буруутгав. “Х.Булгантуяа би буруугүй. Бусад хүн л буруутай” гэдгээ давтлаа. “УИХ-ын чуулганы индрээс өнгөрсөн намар хууль зөрчсөн ямар үйлдлүүд хийснийг нь ард түмэн мартсан” гэж Х.Булгантуяа андуурав бололтой. Төр, түмний ой санамж арай ч ийм амархан устаж үгүй болохгүй л дээ. Л.Оюун-Эрдэнийнхэн ордонд даам байна. А.Ариунзаяа Х.Булгантуяаг өмөөрч үг хэллээ. П.Сайнзориг ХЭҮК-ийн гишүүн Я.Цэлмэнг “Битгий дарвалзаад байгаарай” гэж загналаа. Жагсаалтаар орж ирсэн Д.Ганмаа хүртэл чуулган дээр ажил ярихаар орж ирсэн төрийн алба хаагчид руу цэхэлзлээ. Ордноор дүүрэн “Нямбаатар”! Кнопчид нь ийнхүү чуулганы танхимд дураараа аашилж, дуртайгаа загнах зуур Л.Оюун-Эрдэнийн тал “С.Амарсайханыг УИХ-ын даргаар томил” гэдэг тулгалтыг хийж байна.

УИХ-ын даргын суудлын төлөөх МАН-ынхны хуваагдал дээр АН-ынхан ид тоглолт хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ж.Энхбаярыг, Ерөнхий сайд Н.Учрал С.Бямбацогтыг, Л.Оюун-Эрдэнэ С.Амарсайханыг УИХ-ын даргад зүтгүүлж байгаа. Харин АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талынхнаас санал болгож буй С.Амарсайханы эсрэг байгаа тухай мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, “С.Амарсайханыг УИХ-ын даргаар томилохыг дэмжихгүй” гэсэн хариу өгсөн аж. Л.Оюун-Эрдэнийн талынхан хариуд нь “С.Амарсайханыг болгохгүй бол энэ томилгоо гацаанд орно” гэдгийг сануулжээ. 126 гишүүнтэй парламентыг хэнээр даргалуулах вэ гэдэг дээр МАН-ынхан 30:38 гэж талцсан хэвээр, АН-ынхан түүн дээр нь барьцаа улам лавшруулж байна. Нэг ёсондоо, МАН-ынхны хагарал АН-ынхны аманд орсон шар тос болчихоод байна. Энэ байдлаас харвал, улстөрчдийн хэлдгээр эвийн цавуу шиг зангидаж авч явж чадах хүнийг УИХ-ын даргаар томилохгүй бол эвдэрхий шаазан шиг УИХ болж хувирах эрсдэлтэй нүүр тулаад байна. Юун парламентын дархлаа! Засгийн газаргүй Ерөнхий сайд нь өнөөдөр даргагүй УИХ-ыг даргаллаа шүү дээ. Эрх баригчид эхлээд УИХ-ын шинэ даргаа томилж, сайд нарын томилгоог дараа нь хэлэлцэхээр товлосон гэдэг ч тохиролцоон дээр нь дахиад гацаа үүслээ. Цаг тун бага байна даа, эрх баригчид аа.  

С.Тулга    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт31 минут 8 секундын өмнөАН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ1 цаг 50 минутын өмнөГорхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо7 цаг 31 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв7 цаг 37 минутын өмнөЛ.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай7 цаг 39 минутын өмнөАжлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа7 цаг 46 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ8 цаг 39 минутын өмнөЯвган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ3 сар 31. 14:11“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна3 сар 31. 14:07Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 14:02ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа3 сар 31. 13:55Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ3 сар 31. 11:15Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна3 сар 31. 11:06Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна3 сар 31. 11:00Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ3 сар 31. 9:53Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо3 сар 31. 9:42Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь3 сар 31. 9:37Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ3 сар 31. 9:27Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа3 сар 31. 9:24Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо3 сар 31. 9:19УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 31. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан3 сар 31. 9:06Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 30. 15:32”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана3 сар 30. 14:42Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3 сар 30. 14:37Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна3 сар 30. 14:33Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.