“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт


4-р сарын 1
0 цаг 02 минут

       УИХ-ын хаврын чуулган эхлэхийн өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ эфирээс “Галаар битгий наадаарай” гэж анхааруулсан. Түүний энэ үг бол оршил. Хаврын халуухан улс төрд Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар МАН-ын “хаалга” руу эхний гоолоо орууллаа. АН-ын дарга О.Цогтгэрэлээр Төрийн ордонд индрийн улс төр хийлгэж, УИХ-ын үйл ажиллагааг 10 хоног гацаасны эцэст Н.Учралаар ажлыг нь өгүүллээ. Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Л.Оюун-Эрдэнийн хувьд, “30-ийн бүлгийнхэн”-тэйгээ төвийн тоглолтод шилжлээ. УИХ-ын чуулганы танхимд хэн хэн том дуугарч байна вэ. А.Ариунзаяа, Х.Булгантуяа, П.Сайнзориг тэргүүтэй Л.Оюун-Эрдэнийн талынхан. Сошиалд хэний хөлсний арми эсрэг талынхаа сайд нарын эсрэг медиа акци хийж байна вэ, “15 давхар”-ынхан. Л.Оюун-Эрдэнийн үеэл Х.Нямбаатарыг хар. Гудамжнаас “УИХ-ын гишүүд ээ, гараад ир. Нэг нэгээрээ надтай үзэлц” гэж дуэльд дуудаж байна. Иргэдээ “Террорист” хэмээн нэрлэж, Туулын хурдны замыг эсэргүүцсэн зарим хүний гэрийн гадаа очиж, хувь хүний нууц, орон байрны халдашгүй байдалд нь халдах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж буйгаа цахим ертөнцөд шууд дамжууллаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр (2026.03.31) хотынхонд “Х.Нямбаатарыг дууд” гэсэн боловч тэр ирсэнгүй. Н.Учралын үгийг гөлөг ч гэж авч хэлэлцэхгүй байгаа бололтой.  

МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайдаар томилогдохдоо “Энэ цаг үедээ би эзэн нь байна. Миний улс төрийн цаг МАН-ын дарга болсон үеэс эхэлсэн” гэж хэлсэн. Харин одоо хүний, өөрийн намынхан “Н.Учралын улс төр урт настай юу” гэлцэж байна. АН-ын зарим гишүүн “Шинээр бүрдэх Засгийн газар ирэх өвөл огцорно” хэмээн бүрдэж амжаа ч үгүй Засгийн газрын насыг тааж байна. АН МАН-ын хагарал талцлын “шарх”-ыг улам сэдрээх тоглолт хийж, сөрөг хүчний сөрсөн базаа хийх зуур УИХ-ын шинэ даргын төлөөх тулаан эрх баригч хүчинд ид өрнөж байна. Төрийн ордонд 30:38-аараа хагаралдсан эрх баригчид 126 гишүүнтэй анхны парламентыг удирдах эрх мэдлийн төлөө дахиад л орших уу, эс орших уу болж байна. Аль алиных нь хувьд шийдвэрлэх тулаан. Учир нь Л.Оюун-Эрдэнийн талынхан С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож чадахгүй бол ээлж, ээлжээрээ эгүүлэн татагдах эрсдэлтэй. Х.Булгантуяа, Э.Болормаагаас эхлээд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах болзол хангасан гишүүд Л.Оюун-Эрдэнийнхэн буюу “30-ын бүлэг”-т бий. Харин Н.Учрал С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжээд барахгүй бол сайд нараа ч томилж амжаагүй байгаа Ерөнхий сайдын суудлаа нуман тулгуурт хийнэ гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцийнхан Л.Оюун-Эрдэнийн талд УИХ-ын даргын суудлыг алдвал парламент дахь хяналт, нөлөө нь суларна. МАН дахь 30:38-ийнхны хувьд, улс төрд “амьд” үлдэхийн төлөөх тэмцэл өрнөж байна.

Л.Оюун-Эрдэнийн талынхан наяад оныхноос бүрдсэн нэгдмэл, хүчтэй цул байдлаа хадгалсан хэвээр байгаа бол эсрэг талынхан буюу “38-ын бүлэг” УИХ-ын шинэ даргын томилгоон дээр гурав хуваагджээ. С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр гурав дээр тэд “хуруудаж” байна. MCS-ийн Л.Энх-Амгалан сайд болохоор энэ марафоноос хасагдаагүй бол “38-ын бүлэг” дөрөв хуваагдах эрсдэлтэй байлаа. Дотроо гурав хуваагдчихаад байгаа тэдний аминд АН-ынхан орсон бололтой. Учир нь Л.Оюун-Эрдэнийн талд өгсөн АН-ын хариу нь “С.Амарсайханыг УИХ-ын даргаар томилохыг дэмжихгүй”! Тэд ийм хариулт өгөөгүй бол “30-ийн бүлэг”-ийнхэн “38-ын бүлэг”-ийнхээ хаалганд дахиад гоол оруулахаар байна. Хэрэв С.Амарсайхан УИХ-ын дарга болбол улс төр цааш хэрхэн өрнөх вэ. С.Амарсайхан УИХ-ын дарга болно гэдэг бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар парламентад нөлөөгөө тогтооно гэсэн үг. Х.Тэмүүжин “Ерөнхий сайд индрээс доошоо буух ёстой” гэж байгаа шиг тэдний хувьд “Н.Учрал хэн юм бэ. Ерөнхий сайд юу юм бэ. Засгийн газар уу, огцруулна” л болно. Засгийн газраар тогтохгүй МАН-д Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын хоршил ялалтын тугаа мандуулна. Тиймээс С.Бямбацогт, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар дээр гурав хуваагдсан “38-ын бүлэг”-ийнхэн учраа ололцохгүй бол Н.Учрал хэцүүдлээ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулж, сайд нараа томилмоор байдаг. Яг энэ эгзэгтэй үед нь УИХ-ын даргын суудлыг Л.Оюун-Эрдэнийн талынхан авчихвал эрх мэдлийн хуваарилалтыг Н.Учрал биш, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар хийх болно. 126 гишүүнтэй УИХ гэдэг том хүч. Н.Учралыг Ерөнхий сайдын суудлаас унагахад ч тэдэнд амархан болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль бас явахгүй. УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай заалтуудтай энэ хуулийн төсөл тойрсон улс төр ч давхар өрнөж байна шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ алдсан эрх мэдлээ эргэн олж авахын төлөө чөтгөртэй ч нийлэхэд бэлэн давшилтаа үргэлжлүүлж байна.

С.Тулга 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт1 цаг 42 минутын өмнөАН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 цаг 1 минутын өмнөГорхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо8 цаг 42 минутын өмнөХахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв8 цаг 47 минутын өмнөЛ.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай8 цаг 50 минутын өмнөАжлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа8 цаг 56 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ9 цаг 50 минутын өмнөЯвган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ3 сар 31. 14:11“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна3 сар 31. 14:07Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 14:02ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа3 сар 31. 13:55Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ3 сар 31. 11:15Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна3 сар 31. 11:06Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна3 сар 31. 11:00Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ3 сар 31. 9:53Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо3 сар 31. 9:42Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь3 сар 31. 9:37Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ3 сар 31. 9:27Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа3 сар 31. 9:24Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо3 сар 31. 9:19УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 31. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан3 сар 31. 9:06Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 30. 15:32”Монголын Геологи хайгуул-2026” чуулга уулзалтад “Эрдэнэс алт ресурс” ХХК Хүрэнцавын хайгуул судалгааны үр дүнг онцолж танилцууллаа3 сар 30. 14:46Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны аваргын бүсний төлөө тулалдана3 сар 30. 14:42Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ3 сар 30. 14:37Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн болж байна3 сар 30. 14:33Н.Номтойбаяр Н.Учралын танхимд Шадар сайдын суудал горилж байна3 сар 30. 13:14Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина3 сар 30. 12:45Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна3 сар 30. 12:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.