Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна


4-р сарын 1
9 цаг 08 минут

       Улаанбаатар хотын усны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэ үед гадаргын усанд тулгуурласан шинэ эх үүсвэр болох Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. ТЭЗҮ-ийн хүрээнд инженер-геологийн болон топографийн судалгаа, цооногийн бичиглэл, лабораторийн шинжилгээг хийж байна. Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй БНЭУ-ын гүйцэтгэгч байгууллагатай шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж, судалгааны хамрах хүрээг өргөжүүлж, холбогдох санамж бичиг байгуулах чиглэлд хамтран ажиллаж буй. 

Туул усан цогцолбор төслөөр гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгож, урьдчилсан судалгаагаар 5569 га талбайд ус хуримтлуулж, 50-100 сая шоо метр ус нөөцлөх хүчин чадалтай байх юм. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх инженерийн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх усны хэрэгцээг урт хугацаанд хангах боломжтой. Төслийн хүрээнд Туул голын дээд хэсэгт (далайн түвшнээс дээш 1352 м өндөрт) боомт байгуулж, уг боомтын доод хэсэгт ус цэвэршүүлэх үйлдвэр болон бага оврын усан цахилгаан станц барих, мөн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн системтэй холбох шугам хоолойг цогцоор нь байгуулахаар төлөвлөжээ. 

Улаанбаатар хот өнөөдөр усны хэрэгцээгээ голчлон газрын доорх нөөцөөс хангаж байгаа ч хүн амын төвлөрөл нэмэгдэж, шинэ суурьшлын бүсүүд тэлэхийн хэрээр усны хэрэглээ өссөөр байна. Үүнтэй холбоотойгоор газрын доорх усны нөөц цаашид хүрэлцэхгүй болох эрсдэлийг тооцож, нөгөө талд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хур тунадасны хэлбэлзэл нэмэгдэж, үерийн эрсдэл тохиох давтамж өсөх хандлагатайг мэргэжилтнүүд хэлдэг. Ийм нөхцөлд усны нөөцийг хуримтлуулах, урсцыг зохицуулах дэд бүтэц зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Дашрамд дурдахад, Туул усан цогцолбор төсөл нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах стратегийн чухал дэд бүтцийн нэг болж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна59 минут 11 секундын өмнөЭрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо1 цаг 7 минутын өмнөХанш нээх өдөр зарим хилийн боомт амарна1 цаг 12 минутын өмнө“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ1 цаг 16 минутын өмнөӨнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр1 цаг 19 минутын өмнөТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна1 цаг 35 минутын өмнөЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв1 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан1 цаг 52 минутын өмнө“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо3 сар 31. 17:03Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 сар 31. 16:57Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай3 сар 31. 16:54Ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа3 сар 31. 16:48УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ3 сар 31. 15:55Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ3 сар 31. 14:11“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна3 сар 31. 14:07Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 14:02ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа3 сар 31. 13:55Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ3 сар 31. 11:15Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна3 сар 31. 11:06Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна3 сар 31. 11:00Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ3 сар 31. 9:53Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо3 сар 31. 9:42Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь3 сар 31. 9:37Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ3 сар 31. 9:27Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа3 сар 31. 9:24Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо3 сар 31. 9:19УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 31. 9:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.