“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ


4-р сарын 1
9 цаг 27 минут
       “FIBA 3x3 Asia Cup” тэмцээн 2026 оны дөрөвдүгээр сарын 1-5-нд Сингапур улсад зохион байгуулагдана. Азийн шилдэг багууд чуулах тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаараа тэргүүлж, эмэгтэй баг БНХАУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэн оролцож, медалийн төлөө өрсөлдөх өндөр хүлээлт үүсгээд байна. 
Азийн 3х3 сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “FIBA 3x3 Asia Cup”-д энэ жил тивийн 45 улсаас 43 нь оролцохоор болжээ. Энэ удаагийн тэмцээн нь 2026 оны олон улсын эхний тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд багуудын чансаа, бэлтгэлийг тодорхойлно. Тус тэмцээн анх 2013 онд Катарын Дохад болж, сүүлийн таван жил дараалан Сингапурт зохион байгуулж байна. Харин дараа жил Улаанбаатарт болохоор болсон билээ.
Монголын шигшээ багууд энэ удаад өндөр чансаатайгаар оролцож байна. Тодруулбал, эрэгтэй шигшээ баг Азийг тэргүүлж буй бол эмэгтэй шигшээ баг БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Иймд манай багуудыг тэмцээний гол өрсөлдөгчдийн нэг хэмээн шинжээчид онцолж байгаа юм. Монголын эмэгтэй шигшээ багт МУГТ О.Хулан, МУГТ Б.Ариунцэцэг, МУГТ Н.Нандинхүсэл болон өмнө нь шигшээ багийн ахлагчаар ажиллаж байсан М.Цэрэнлхам зодог тайлсан тул түүний оронд Э.Нарангоо багт нэгдсэн  бол эрэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин бүгд өөрчлөгджээ. “Сэлэнгэ бодонс” багт тоглож буй 3х3 багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй аж. Тиймээс энэ удаагийн тэмцээнд эрэгтэй шигшээ багт Г.Болор-Эрдэнэ, Э.Сугар-Очир, Н.Ганбаатар, М.Чинхутаг нар эх орноо төлөөлөн оролцоно. 
undefined
 
Тэмцээний формат ёсоор эхний хоёр өдөр чансаанд багтаагүй 35 баг урьдчилсан шатанд өрсөлдөж, дөрөв нь үндсэн шатанд шалгарна. Улмаар эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг үлдсэн гурван өдөр аваргын төлөө өрсөлдөх юм. 
Эрэгтэй урьчилсан шатны тоглолтын А  хэсэгт Филиппин, Тайланд, Мальдив, Б хэсэгт Малайз, Саудын Араб, Туркменистан, Макао, С хэсэгт  Тонга, БНСУ, Вьетнам, Д хэсэгт Казахстан, Бахрейн, Хятадын Хонконг, Энэтхэг зэрэг улсууд таарсан байна. Харин үндсэн тэмцээний тоглолтын А хэсэгт Монгол, Хятадын Тайпэй, урьдчилсан шатны А хэсгийн ялагч, Б хэсэгт БНХАУ, Австрали, урьдчилсан шатны Б хэсгийн ялагч, С хэсэгт Япон, Сингапур, урьдчилсан шатны С хэсгийн ялагч, Д хэсэгт Шинэ Зеланд, Катар, урьдчилсан шатны Д хэсгийн ялагчид тус тус өрсөлдөнө. 
Эмэгтэй урьчилсан шатны тоглолтын А хэсэгт Казахстан, Вьетнам, БНСУ, Б хэсэгт Малайз, Туркменистан, Энэтхэг, С хэсэгт Хятадын Тайпэй, Саудын Араб, Хятадын Хонконг, Бахрейн, Д хэсэгт Тонга, Макао, Мальдив зэрэг улсууд таарсан байна. Харин үндсэн тэмцээний тоглолтын А хэсэгт БНХАУ, Тайланд, урьдчилсан шатны А хэсгийн ялагч, Б хэсэгт Монгол, Шинэ Зеланд, урьдчилсан шатны Б хэсгийн ялагч, С хэсэгт Япон, Сингапур, урьдчилсан шатны С хэсгийн ялагч, Д хэсэгт Австрали, Филиппин, урьдчилсан шатны Д хэсгийн ялагчид тус тус өрсөлдөнө. 
Хэсгийн оноолтын хувьд Монголын эрэгтэй шигшээ баг үндсэн тэмцээний “А” хэсэгт Хятадын Тайпэй болон урьдчилсан шатнаас шалгарсан багтай учраа таарсан бол эмэгтэй шигшээ баг “В” хэсэгт Шинэ Зеланд-ын багтай нэг хэсэгт багтжээ. Монголын багуудын хувьд эхний тоглолтуудаа дөрөвдүгээр сарын 4-нд хийнэ. Эрэгтэй шигшээ баг 15:50 цагаас Хятадын Тайпэйтэй, 18:40 цагаас урьдчилсан шатнаас гарсан багтай тоглох бол эмэгтэй шигшээ баг 15:00 болон 19:30 цагуудад тоглолтоо хийх хуваарьтай байна.
Эх сурвалж: Батхуяг МӨНХЗУЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 17 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 41 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 40 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 48 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 51 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 55 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 18 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 23 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 26 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 31 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 16 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 24 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 46 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 53 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 13 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 21 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.