Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо


4-р сарын 1
9 цаг 37 минут

      Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн авснаар Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл хүчингүй болоод байгаа юм. Тус зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

“Худал мэдээлэл тараах” гэдэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрхэн өөрчлөх тухай асуудлаар (2026.03.31) Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин удирдан явуулав. Тэрбээр хэлэлцүүлгийн хүрээг төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, судлаачид, иргэд зэрэг талуудын байр суурийг сонсох, олон улсын хөгжлийн чиг хандлагыг судлах, Монгол Улсын шүүх, хуулийн практикыг харгалзах, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг задлан шинжлэх, улс төрийн болон бодлогын шийдвэрийн хувилбаруудыг хэлэлцэх гэсэн таван агуулгаар тодорхойлсон юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, С.Зулпхар, Б.Хэрлэн, С.Замира, Б.Тулга, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Хүний эрхийн үндэсний Комисс (ХЭҮК), Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ), Монгол Улсын Их сургууль (МУИС) зэрэг их, дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхний үе шатанд МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгийн захирал Х.Сэлэнгэ, тус хүрээлэнгийн Эрхзүйн хүрээлэнгийн судлаач Т.Эмүжин нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийн асуулгын талаар, ХЗДХЯ-ны Эрх зүйн хэлтсийн дарга Г.Энхтөр Монгол Улсад худал мэдээлэлтэй холбоотой эрх зүйн цоорхой ба боломжит зохицуулалтын загварын талаар, МСНЭ-ийн хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа худал мэдээлэл тараах гэмт хэрэг ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрхийн баталгаа сэдвээр, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн зөвлөх, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор М.Хатанзориг худал мэдээлэл тараах гэмт хэргийн шүүхийн практикийн тухай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо хүний нэр төрийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт сэдвээр тус тус илтгэл тавьж, танилцуулга хийлээ.

Илтгэл, танилцуулга хийсэн эрдэмтэн судлаачид, холбогдох байгууллагын төлөөллөөс хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ өөр өөрийн байр суурийг илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогчид, гүтгэх буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдох этгээдийг нийтийн албан тушаалтан, иргэн, эсвэл хуулийн этгээд, төрийн байгууллага гэдгээр нарийвчлан ялгаж заах, нийтийн албан тушаалтантэй холбоотой үнэлэлт дүгнэлт өгсөн шүүмжийг энэ төрлийн гэмт хэрэгт тооцох, эсэх, “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хассан тохиолдолд энэ гэмт хэрэг хэрхэн ихсэх, нөгөөтэйгүүр энэ зүйлийг хуульд тусгаснаар худал мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох, гэмт хэргийг ямар хэмжээнд хязгаарласан талаар эрсдэлийн үнэлгээ, судалгаа хийсэн эсэх, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тусгагдсан санаатай, зориудаар илт худал мэдээллийг тарааснаар хохирол, хор уршиг учирсан байх зэрэг үндсэн шаардлагуудыг хэрхэн хангах зэрэг олон асуудлаар санал солилцлоо. Цахим орчинд худал мэдээлэл тарааж, хүнийг гүтгэн, нэр төр, алдар хүндийг нь гутаагаад байгаа үйлдэл сэтгүүл зүйн ч юм уу, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хамаарах эсэх, үүнийг худал мэдээлэл гэдгийг тогтоосон даруй таслан зогсоож, цахим орчноос бүрмөсөн устгах боломжтой эсэх зэрэг нарийн түвэгтэй асуудлуудыг ч хөндөн ярилцсан юм. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хууль, шүүхийн байгууллагын мэргэжилтэн, судлаачдын зэрэгцээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын төлөөлөл, иргэд, олон нийтийг өргөнөөр оролцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг олон хүн илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүл нар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа төдийгүй хүний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөөнд халддаг энэ зүйл заалтыг Эрүүгийн болон Иргэний хуульд тусгахгүй байх, ийм гэмт хэргийг тусгайлан зүйлчлэн бий болгохгүй байх саналыг хэлж байв.

Асуудлаа ойлголцож, тал талын байр суурийг олж харах, салбар салбартаа тулгарч байгаа бэрхшээл, өөр өөрийн харж буй шийдлийн хувилбаруудыг илэн далангүй ярилцсан хэлэлцүүлэг ихээхэн үр дүнтэй боллоо гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин дүгнэн хэлж, дараа дараагийн хэлэлцүүлгийн судалгаа тооцоотой, тоо баримттай, тодорхой кэйс, баримтыг задлан шинжилсэн, үр дагаварыг нарийвлан тооцсон нягт, чамбай, ажил хэрэгч байдлаар зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраасмэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно15 минут 55 секундын өмнөС.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна1 цаг 29 минутын өмнөЭрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо1 цаг 36 минутын өмнөХанш нээх өдөр зарим хилийн боомт амарна1 цаг 41 минутын өмнө“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ1 цаг 46 минутын өмнөӨнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр1 цаг 48 минутын өмнөТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна2 цаг 5 минутын өмнөЗасгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв2 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан2 цаг 21 минутын өмнө“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо3 сар 31. 17:03Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 сар 31. 16:57Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай3 сар 31. 16:54Ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа3 сар 31. 16:48УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ3 сар 31. 15:55Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ3 сар 31. 14:11“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна3 сар 31. 14:07Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 14:02ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа3 сар 31. 13:55Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ3 сар 31. 11:15Энэ онд 66 га талбайд зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна3 сар 31. 11:06Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна3 сар 31. 11:00Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ3 сар 31. 9:53Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо3 сар 31. 9:42Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь3 сар 31. 9:37Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ3 сар 31. 9:27Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа3 сар 31. 9:24Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо3 сар 31. 9:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.