С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна


4-р сарын 1
9 цаг 44 минут

     УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сандагийн Бямбацогттой баялгийн өгөөжийг тэгш, шударга хүртээх зөв шийдлийг ард түмнээсээ асууж хамтдаа “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд ярилцлаа.

-Хаврын чуулганы хуралдаанууд энэ долоо хоногоос эхэлж байх шиг байна. Улс төрийн өрнөл ихтэйгээр эхэлж байна шүү дээ. Таны хувьд энэ хаврын чуулганы онцлогийг хэрхэн харж байгаа вэ?

-Хаврын чуулган хариуцлага, ёс зүйг гишүүд өөрсдөөсөө эхлүүлэх үйл явцын өрнөлөөр эхэлж буй нь зөв. Иргэддээ ээлтэй засаг, нээлттэй төр бодлогын хүрээнд төрийн албаны хүнд суртлыг халж, төрийн албан хаагчийн хийж буй ажил, хийсэн ажлын тайлан үр дүн, төрийн өмчит компаниудын бүртгэл мэдээлэл, төлөвлөлт, санхүүжилт, хүний нөөц, хөрөнгө мөнгө гээд бүхий л мэдээлэл нийтэд ил тод, шилэн болно. Нөгөөтэйгүүр энэ чуулганаар монгол хүн баялагтаа жинхэнэ эзэн нь байж, баялгийн өгөөжийнхөө 60-аас доошгүй хувийг хүртдэг байх боломжийг УИХ-аар баталгаажуулна гээд хэрүүл шуугианаас ангид байж, хийх ажил их байна. Мөн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээх зөв шийдлийг ард түмнээсээ асууж хамтдаа “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг энэхүү хаврын чуулганы эхэнд өрнүүлнэ.

-Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд эхлээд эрдэмтэн, судлаачтай уулзаж, санал солилцсон. Баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх тэр зөв шийдлийг эрдэмтэд, судлаачид юу гэж зөвлөж байна вэ?

-Яг өнөөдөр бодит байдал дээр аваад үзэхээр Ирээдүйн өв санд зургаа орчим их наяд төгрөг хуримтлагдсан байна.

Үүнийг бид гадаадын банкинд жилийн дөрвөн хувийн хүүтэйгээр хадгалж байгаа. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үедээ зориулж, хуримтлалыг нь нэмэгдүүлэх зорилгоор ингэж хадгалаж байна гэсэн үг. Өнөөдөр амьдарч байгаа иргэддээ Төрийн өмчит уул уурхайн компаниудын ноогдол ашгийн 34 хувийг хуримтлуулж байна. Энэ хуримтлалын санд яг одоогийн байдлаар 1.1 их наяд гаруй төгрөг хадгалагдсан ийм байдалтай байгаа. Тиймээс үүнийг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ирээдүйд амьдрах иргэд болон одоо амьдарч байгаа иргэддээ тэгш шударга хүртээх асуудалд бид анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр иргэн бүрийн нэр дээр хуримтлалын данс нээгдсэн байгаа. Харамсалтай нь зарим иргэд маань хуримтлуулж байгаа энэ дансаа мэдэхгүй байгаад байна. Өнөөдөр энэ дансанд 175 мянган төгрөг хуримтлагдсан. Энэ хуримтлалаа иргэд маань 2030 оноос эхлээд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах эрх нь үүсэх юм. Харамсалтай нь өнөөдөр амьдарч байгаа иргэдэд жилд 100 мянга орчим төгрөг л хуримтлагдаж байна. Энэхүү үнэхээр бага байна. Энэ утгаараа уг хуримтлалыг бид яаж ахиу болгох вэ, яаж иргэддээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцтай болоход уг хөрөнгийг нь захиран зарцуулах боломжийг бий болгох вэ гэдэг дээр иргэдийн санал бодлыг сонсох ёстой. Ингэхийн тулд эхний ээлжинд эрдэмтэн судлаачидтайгаа хэлэлцүүлэг хийлээ. Нөгөөтэйгүүр Баялгийн сангийн хуваарилалт нь бас тодорхой биш байна. Их олон ойлгомжгүй сангууд байна. Түүний эх үүсвэрүүдийн бүрдүүлэлт нь хангалттай зөв биш байна. Тиймээс энэ эх үүсвэрүүдийг нь аль болох ахиу болгох, буцаагаад хуваарилалтыг нь зөв болгох тал дээр анхаарч ажиллах саналууд хэлж байна. Байгалийн баялгийг ашиглаж л байгаа бол төрийн компани байна уу, хувийн компани байна уу, энэ Баялгийн сан руу мөнгөө оруулж байх ёстой гадаадын хөрөнгө оруулалттай байна уу хамаагүй. Монголын компаниуд энэ Баялгийн сан руу мөнгөө оруулж байх ёстой. Энэ оруулсан мөнгөөр нь уг сан арвижиж байх ёстой. Энэ арвижсан сангаас нь ирээдүйд амьдрах иргэд, өнөөдөр амьдарч байгаа иргэд маань тэгш шударга хүртэх ийм л зарчмыг хэлээд байгаа юм.

-Өөрөөр хэлбэл, 175 мянган төгрөгийг яаж өсгөх вэ, өсгөсөн хуримтлалаа юунд зарцуулах вэ гэдгийг иргэдээс асууна гэсэн үг үү?

-Тийм. Бид нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгаа сэргээгддэг баялаг болгон хувиргаж байж хөгжинө. Өнөөдөр иргэдийн олонх нь хуримтлалын нэрийн данстай, тэр дансандаа бага ч гэсэн мөнгөтэй гэдгээ тэр бүр мэдэхгүй байна. Тэгвэл баялгийн эзэн болсон шүү гэдгийг нь мэдүүлэх, нэрийн дансан дахь 175 мянган төгрөгийг нь тав дахин бус ядаж 50 дахин нэмэгдүүлэх гарц шийдлийг эрдэмтэн судлаачид, иргэд олон нийттэйгээ хамтдаа эрэлхийллээ. Малчин айлтай зүйрлэвээс үнээнийхээ тоог нэмэхийн зэрэгцээ үүлдэр угсааг нь сайжруулж байж арвин сүү сааль авна. Саасан сүүгээ ашиглахгүй гашилгаад байвал хөдөлмөрийн гарз. Бас түүнийгээ түүхийгээр нь зарах биш өрөм загсааж, тараг бүрж, ааруул цагаан идээ хийж зарвал ахиу ашиг хүртэнэ. Түүнээс биш нийлж байгаад нөгөө үнээгээ алаад идчихвэл нэг өвөл сайн цадаж аваад олон жил өлөн зэлмүүн амьдарна. Байгалийн баялаг бол яг л үүнтэй адил. Баялгаа иргэн бүрдээ тэгш шударга хуваарилж, баялгийн өгөөжийг ижил хүртээх нь төр засгийн үүрэг. Хорин жил ярьсан ч ажил болгоогүй алгуурласан баялгийн өгөөжийг иргэддээ бодитой хүртээх нь Засгийн газрын гол зорилт. Энэ зорилтын хүрээнд стратегийн ордуудаас 60 хувийн өгөөжийг ард түмэндээ авчрах хэлцлүүд амжилттай хийгдсээр байна.

-Хуримтлалын дансанд жилд хэчнээн хэмжээний хөрөнгө орж байна. Цаашид энэ хөрөнгийг хэд болгох зорилт тавьж байгаа вэ?

-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Энэхүү өөрчлөлтөөр баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг өнөөгийн болон ирээдүйн Монголын ард түмэн тэгш, шударгаар хүртэх ёстой гэж хуульчилсан. 2024 онд бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Өөрөөр хэлбэл, баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сандаа хуримтлуулъя гэж энэхүү хуулийг баталсан гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд амьдрах иргэдэд баялгийн өгөөжийн 80 орчим хувь нь хуримтлагдаад, өнөөдөр амьдарч байгаа иргэдэд 20 орчим хувь нь орж байгаа нь зөв үү. Энэ мэт тодорхой асуудлаар иргэдтэйгээ зөвлөлдөж шийдье гэж энэхүү санал асуулгыг эхлүүлж байгаа юм. Нэгэнт байгалийн баялгаа ашигллаж, үр өгөөжийг нь хүртэж байгаа бол энэхүү өгөөжийг иргэдэд жилд 100 мянга биш, багаар тооцоход нэг сая, бүр таван сая төгрөгийн өгөөжийг хүртээх боломж юу байна вэ гэдгийг тодорхой болгоно. Энэ чиглэлээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байна.

-Үндэсний баялгийн сангийн олон нийтийн санал асуулгын “Зөвлөлдөх зөвлөл” гэж байгуулагдсан гэсэн. Энэ зөвлөлд олон нийт, салбар бүрийг төлөөлж ямар хүмүүс багтан ажиллаж байгаа вэ?

-Баялгийн өгөөжийг тэгш, шударга хүртээх зөв шийдлийг ард түмнээсээ асууж хамтдаа зөвлөлдөн шийдье гэж байгаа юм. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах “Зөвлөлдөх зөвлөл”-ийн гишүүд тодорсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, ҮХЦ-ийн дарга асан Н.Жанцан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хамба Д.Чойжамц гуай зэрэг олон хүн бий. “Монгол хүн баялгийн эзэн” уриатай энэхүү зөвлөлдөх санал асуулга өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эхэлсэн. Нэгдүгээр шатны санал авах ажиллагаа гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шатны зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдах товтой байгаа. Байгалийн баялгийнхаа үр өгөөжөөс монгол хүн бүр тэгш, шударга хүртэх боломжийг бид Үндсэн хуулиндаа хуульчилсан. Байгалийн нөөц баялгаас цөөнх нь хөлжих бус олуулаа, бүгдээрээ өгөөж хүртэх боломжийг бүрдүүлнэ. Үндэсний баялгийн сангийн ач холбогдол нь ерөөсөө л энэ. Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан. Үүний дагуу нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно. “Баялагтаа эзэн Монгол” Зөвлөлдөх санал асуулгад иргэн таны санал хамгаас үнэ цэнэтэй гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсэж байна.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзав5 сар 11. 17:16Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ5 сар 11. 17:03Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна5 сар 11. 16:53Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ5 сар 11. 16:50Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна5 сар 11. 16:47“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа5 сар 11. 16:44Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна5 сар 11. 14:33МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов5 сар 11. 14:25Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой5 сар 11. 14:11АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав5 сар 11. 14:08Н.Учрал: Цаашид “Орона майнинг”-тай хийсэн гэрээний зарчмаар хөрөнгө оруулагч нартай хамтрах нь хамгийн зөв жишиг5 сар 11. 14:05Ази тивийн шилдэг шатарчид Монгол Улсад чуулна5 сар 11. 14:01Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд дараах цэгүүдээр энгэрийн дугаар олгож байна5 сар 11. 13:55Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна5 сар 11. 12:36Гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрчээ5 сар 11. 12:32Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна5 сар 11. 12:27Шадар сайд Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ5 сар 11. 12:23Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана5 сар 11. 10:39Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам.долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв5 сар 11. 10:12Алба хаагчид 3 иргэнийг авран хамгаалж, 54 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ5 сар 11. 10:08“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ5 сар 11. 9:12УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.05.11-05.155 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан5 сар 11. 9:02“Шатрын Моцарт” Магнус Карлсен буюу Гарри Каспаровыг шоконд оруулсан 13 настай хүү5 сар 10. 22:20Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв5 сар 9. 11:20Шадар сайд Н.Номтойбаяр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа5 сар 9. 9:12Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.