“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов


4-р сарын 1
17 цаг 42 минут

     “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонслоо.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулав.

Тэрбээр, энэхүү төслийг анх Улаанбаатар хотын бодлого, судалгааны институц болон Улаанбаатар хот байгуулалтын газар 2008 оноос төлөвлөж эхлээд 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолоор хурдны зам барих тухай солбилцол батлах тухай тогтоолоор албажсан гэж байлаа. 2014 онд дөрвөн эгнээ бүхий нийт 36 км замын техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг, төслийг  гүйцэтгэсэн. 2013 ондоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ  анх батлагдсан байдаг байна.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн тэрбээр уг төслийг “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040”-тэй уялдуулсан. Улаанбаатар хотын түгжрэлд энэ төсөлд маш их ач холбогдолтой. 2026 онд Улаанбаатар хотын автомашины тоо 804 мянга зорчигч хөдөлгөөн 2.4 сая болсон тул цаг үетэйгээ нийцүүлээд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх шаардлагатай болж, хот төлөвлөлт судалгааны институц 2025 оны 1 дүгээр сард шинэчилсэн гээд, хөдөлгөөний ачааллыг хэрхэн буурах талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Туулын хурдны зам баригдсанаар хөдөлгөөний ачаалал хэрхэн буурах талаар доорх зурагнаас харна уу.

Мөн  төслийн төсөвт өртгийг доорх зурагнаас харна уу.

Гүйцэтгэгч компанийг 2025 оны 03 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад 06 дугаар сард шалгаруулж, 07 дугаар сард гэрээ, хэлэлцээрийг хийсэн. БНХАУ-ын Хятадын "ХаоЮань групп" ХХК шалгарсан. Энэ компани нь олон улсдаа төмөр замын болон автозамын төслүүдийг хийж байсан туршлагатай хэмээн Нийслэлийн орлогч дарга тайлбарласан. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Мөнхсоёл, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, Х.Булгантуяа, Ц.Идэрбат, Д.Энхтүвшин, П.Пүрэвдаваа, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан, Б.Түвшин, Ж.Золжаргал нар асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүд төслийн талаар иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэж ажиллахгүй атлаа байгаль орчны төлөө санаа тавьсан иргэдийг эсрэг янз бүрийн хөдөлгөөн үүсгээд асуудлыг даамжруулж буйд анхаарах нь зүйтэй гээд цаашид нийслэл, аймгуудад баригдах томоохон бүтээн байгуулалтын талаар тухайн засаг захиргааны нэгжүүд иргэдээсээ санал асуулга авдаг болох гарц гаргалгааг гаргаж, ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн уг төслийн төсөвт өртөг өссөн шалтгааныг илүүтэй тодруулав.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, “Төсөл хэрэгжиж авто зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш нийслэл дээр тойрог 1 дүгээр хурдны замын тендер нээгдэнэ. Энэ амжилттай болсон тохиолдолд энэ хоёр зам 2027, 2028 онд нийлж, ашиглалтад ороод нэг тойрог зам болж байгаа юм. Энэ замууд нээгдсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурна” гэв. Мөн тэрбээр Туулын хурдны автозамыг нийслэл өөрөө замын сан болон нийслэлийн татвар төлөгчдийн хураамжаар төвлөрүүлж, төсвөө гурван жилээр нь хуваарилан хийж байгаа гэлээ. Түүнчлэн 2013 онд дөрвөн эгнээ авто зам, 1.3 км гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 468 сая ам.доллар байсан. Тэгвэл 2025 оны техник эдийн засгийн үндэслэлээр зургаан эгнээ 9.9км гүүрэн байгууламжтай, өртөг нь 680 сая ам.доллар болж, өөрчлөгдөж байгаа гэж байлаа.

Мөн гишүүд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд баталгаажсан төсөв, үнэлгээ зэргийг баримталж ажиллах ёстойг анхааруулахын зэрэгцээ төслийн талаарх байгаль орчны нарийвчилсан үнэлгээний талаар илүүтэй лавласан юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариултдаа, “2026 онд эрдэмтдийн хийсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ерөнхий дүгнэлтээр барилга угсралтын үед дунд зэрэг, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. Энэ нь дотроо найман дэд бүлэгтэй. Жишээлбэл, агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь барилгын ажлын үед бол зургаа буюу дунд зэрэг, ашиглалтын үед бол 2.5 бага нөлөөтэй. Ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөөлөл хамгийн их буюу барилга ажлын үед найм, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. 2013 оны байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд байгаль орчинд ашиглалтын үед бага нөлөөтэй учраас хэрэгжүүлж болно хэмээн дурдсан байдаг" гэх нэмэлт тайлбарыг өгсөн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ45 минут 24 секундын өмнөТөрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ48 минут 34 секундын өмнөБаянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа56 минут 36 секундын өмнөШатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ1 цаг 2 минутын өмнөНийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна1 цаг 27 минутын өмнөАБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив1 цаг 31 минутын өмнө“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов1 цаг 37 минутын өмнөГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна5 цаг 23 минутын өмнөНасанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно8 цаг 23 минутын өмнөС.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна9 цаг 35 минутын өмнөЭрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо9 цаг 42 минутын өмнөХанш нээх өдөр зарим хилийн боомт амарна9 цаг 47 минутын өмнө“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ9 цаг 52 минутын өмнөӨнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр9 цаг 55 минутын өмнөТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо3 сар 31. 17:03Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 сар 31. 16:57Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай3 сар 31. 16:54Ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа3 сар 31. 16:48УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ3 сар 31. 15:55Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ3 сар 31. 14:11“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна3 сар 31. 14:07Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 14:02ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа3 сар 31. 13:55Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ3 сар 31. 11:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.