АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив


4-р сарын 1
17 цаг 48 минут

     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.04.01) хуралдаан 14 цаг 32 минутад эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Тус Байнгын хорооны 29 гишүүний 19 буюу Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Э.Болормаа, Д.Бум-Очир, Д.Ганбат, Л.Гантөмөр, Х.Жангабыл, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Номтойбаяр, Г.Очирбат, Б.Тулга, Д.Цогтбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр ирц 58.6 хувь болж, хуралдаан эхэлсэн.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөх талаар хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хуралдаанд танилцуулав. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг Н.Батсүмбэрэл гишүүн, Төсвийн байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг Г.Тэмүүлэн дарга тус бүр танилцууллаа.

“Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт цогцолборыг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулна гэсэн нь нисэх буудлыг бүхэлдээ удирдах гэсэн хоёрдмол утгыг илэрхийлж байгаа тул хэлэлцээрийн өөрчлөлтийн нэмэлт протоколд энэ асуудлыг тодорхой тусгаж, “Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.” гэж Монголын талын саналаар өөрчлөлт оруулсан байна. 5 дугаар заалтадМонголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж заасныг газрын тосны бүтээгдэхүүн гэж бүх төрлийн шатахууныг хамааруулсан утгатай заалт орсон тул тодруулах, хуульд нийцүүлэх зорилгоор “Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоод зах зээлд агаарын хөлгийн түлш борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана” гэж өөрчлөлт оруулсан байна.

7 дугаар зүйлийн нэгдүгээр догол хэсэгт хэсэгтэй давхацсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвшилцсөний үндсэн дээр мөн зүйлийн хоёрдугаар догол мөрийг хассан. Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн хоёрдугаар догол хэсэгт Оросын талын арбитрын шүүх маргаан таслахаар тусгагдсан нь зохимжгүй тул гуравдагч орны арбитрын шүүхийг сонгох саналыг Монголын талаас гаргаж, хэлэлцээрийн явцад Бүгд Найрамдах Беларусын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүх байхаар өөрчлөлт оруулсан.

Хэлэлцээрийн 11 дэх хэсэгт Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон нь олон улсын эрх зүйн акт, хэм хэмжээг үгүйсгэсэн, давж үйлчлэх утгатай Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байсан тул хассан байна. Мөн хэлэлцээрийн анхны хувилбарт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх заалттай байсныг 15 жил болгосон зэрэг өөрчлөлтийг оруулж байгаа аж. Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүд дээрх хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Д.Цогтбаатар, Х.Жангабыл, Д.Ганбат, Л.Гантөмөр, Б.Тулга нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон ажлын хэсгийн гишүүдээс хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийн талаар, үйл явцын талаар хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Ч.Анар, Ж.Энхбаяр, Д.Ганбат, Г.Очирбат, Г.Тэмүүлэн нар төслийг зөвшилцөхтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад 19 гишүүний 13 нь Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ54 минут 39 секундын өмнөТөрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ57 минут 49 секундын өмнөБаянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа1 цаг 6 минутын өмнөШатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ1 цаг 11 минутын өмнөНийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна1 цаг 36 минутын өмнөАБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив1 цаг 40 минутын өмнө“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов1 цаг 46 минутын өмнөГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна5 цаг 32 минутын өмнөНасанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно8 цаг 32 минутын өмнөС.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна9 цаг 45 минутын өмнөЭрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо9 цаг 51 минутын өмнөХанш нээх өдөр зарим хилийн боомт амарна9 цаг 57 минутын өмнө“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо3 сар 31. 17:03Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 сар 31. 16:57Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай3 сар 31. 16:54Ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа3 сар 31. 16:48УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ3 сар 31. 15:55Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ3 сар 31. 14:11“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна3 сар 31. 14:07Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 14:02ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа3 сар 31. 13:55Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ3 сар 31. 11:15
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.