Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ


4-р сарын 1
18 цаг 17 минут

     УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцээд дэмжлээ.

Ерөнхий сайд Н.Учрал танилцуулгадаа, Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж, өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1,385 ам.доллар, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1,410, Евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1,206, Аи-95 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1,176, Аи-98 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1,226 болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн Аи-92 бензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 Аи-92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, Аи-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгов.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Пүрэвдаваа, Ч.Номин нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хаврын тариалалт, уул уурхайн үйлдвэрлэл эрчимжих энэ хугацаанд дизель түлшний үнэ нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Иймд хариу арга хэмжээ авах, цаашид Ойрх Дорнодын байдлаас шалтгаалж газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцөлд эрсдэлийн төвөвлөгөө гаргасан эсэхийг  илүүтэй тодруулж, хариулт авлаа.

Ажлын хэсгээс “2025 онд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Энэ хуулийг олон улсын эрсдэлт нөхцөл байдал ойрын 5 жилд дуусахгүй гэдэг үндэслэлээр боловсруулж батлуулсан. Хуулийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3-6 сарын хадгалах агуулахыг барина гэсэн заалтыг тусгаж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 20 орчим аж ахуйн нэгж 24 агуулах барих төслийг эхлүүлэн энэ онд багтаан ашиглалтад оруулахаар танилцуулж, эхлэхэд бэлэн болсон. Нийтдээ 295 мянган м3 багтаамж бүхий агуулах энэ онд багтаж ашиглалтад оруулна” гэж байлаа.

Түүнчлэн тариалан эрхлэгчдийг үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт зохих арга хэмжээг авсан. Өнөөдөр хямд, арай боломжит үнээр тариалан эрхлэгчдэд шаардлагатай 10 мянган тонн дизель түлшийг нийлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яамтай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээ байгуулаад дөрөвдүгээр сарын 15-ны дотор энэ ажлыг зохион байгуулж дуусгана. Тэгэхээр тариалан эрхлэгчдын хувьд хаврын тариалалтдаа санаа зовох зүйлгүй гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгч байлаа. Ингээд “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ18 минут 53 секундын өмнөНЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ1 цаг 23 минутын өмнөТөрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ1 цаг 26 минутын өмнөБаянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа1 цаг 34 минутын өмнөШатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ1 цаг 38 минутын өмнөНийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна2 цаг 4 минутын өмнөАБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив2 цаг 8 минутын өмнө“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов2 цаг 14 минутын өмнөГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна6 цагийн өмнөНасанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно8 цаг 59 минутын өмнөС.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43Горхи-Тэрэлжийг түшиглэн аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Өв соёлын цогцолбор байгуулах уулзалт боллоо3 сар 31. 17:03Хахууль авсан эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв3 сар 31. 16:57Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай3 сар 31. 16:54Ажлын хэсгийн гишүүд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа3 сар 31. 16:48УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 31-ний өдрийн ирцийн мэдээ3 сар 31. 15:55Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ3 сар 31. 14:11“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна3 сар 31. 14:07Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ3 сар 31. 14:02ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа3 сар 31. 13:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.