Төрийн банк хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг орон даяар албан ёсоор эхлүүллээ.
Монголбанкнаас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд Төрийн банк Боловсролын мэдээллийн технологийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь “Эерэг дадал Ирээдүйн баялаг” уриан дор хүүхэд, залуучуудад санхүүгийн зөв ойлголт, дадлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Төрийн банкны Бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Сугар:
“Өнөөдөр бид Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг шинэ түвшинд хүргэх зорилготой хөтөлбөрийг эхлүүлж байна. Орчин үед санхүүгийн боловсрол нь зөвхөн мэдлэг бус, амьдралын зайлшгүй шаардлагатай чадвар болж байна. Төрийн банкны зүгээс санхүүгийн боловсрол олгох чиглэлд хэрэгжүүлж ирсэн ажлуудаа дараагийн шатанд гаргаж, илүү өргөн цар хүрээнд үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” хэмээн хэллээ.
Хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 7 дүүргийн 51 сургуулийн 60,000 гаруй сурагчийг хамруулах бөгөөд эдгээрээс 413 нь тусгай хэрэгцээт сурагч байна. Сургалтыг сурагчдын нас, сэтгэл зүйн онцлогт тохируулсан гурван түвшинд, Google Classroom платформд суурилан зохион байгуулах юм.
“Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөр нь орчин үеийн цахим шийдлийг ашиглан хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсролыг хүртээмжтэй хүргэж, зөв дадал, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэх замаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


“Төрийн банк” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
Төрийн банк: "Модыг Мод(А) болгоё-Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
Ч.Болдбаатар: Салхитын төсөл ашиглалтын үеийн хайгуулаар нөөцөө өсгөж, ТЭЗҮ-ийн гүйцэтгэлийг 200 тэрбум төгрөгөөр давууллаа
“Эрдэнэс алт ресурс” ХХК том сегментийн “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа
Шилдэг татвар төлөгч 50 компани
"Эрдэнэс алт ресурс" ХХК энэ хаврын мод тарих ажлаа эхлүүлээ
Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа
Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа.gif)

Сэтгэгдэл бичих