НЗДТГ-ыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НҮБ-ын Xөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска нар өнөөдөр “Төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг хангах олон улсын стандартыг хангах гэрчилгээжилт” (Жендэр сийл хөтөлбөр)-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр НЗДТГ нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй анхны Монгол Улсын орон нутгийн засаг захиргааны байгууллага болж буй.
Анх 2021 онд хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь дэлхийн 30 орчим улс, тэр дундаа Азийн долоон улсын төрийн байгууллагуудад хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд оролцогч төрийн байгууллагуудын үр дүнгээс хамаарч алт, мөнгө, хүрэл гэсэн гурван төрлийн гэрчилгээг олгодог аж.

Жендэр сийл хөтөлбөр нь дараах зорилгыг агуулсан. Тодруулбал,
- Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх;
- Дотоод ардчилал, ил тод байдлыг нэмэгдүүлэх;
- Гүйцэтгэлийг сайжруулах замаар удирдлагын манлайлал, шийдвэр гаргалт, байгууллагын соёлд байгаа жендэрийн ялгааг арилгах;
- Байгууллагын өөрчлөлтийн замын зураглалыг тодорхойлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн тогтолцоонд олон улсын жендэрийн тэгш байдлын стандартыг нэвтрүүлэн, шударга, ил тод, өндөр чадамжтай, хариуцлагатай төрийн албыг бий болгоход чиглэнэ.
- Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад үр дүнтэй алхам болох юм.
Төслийн үр дүнд төрийн захиргааны бодлогод жендэрийн асуудлыг тусгах техникийн чадавх дээшилж, хяналт-шинжилгээний тогтолцоо сайжирна. Цаашид уг хөтөлбөрт нийслэлийн есөн дүүргийг хамруулж, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаануудыг үе шаттай зохион байгуулах юм.




Facebook
Twitter
Youtube


Хилийн боомтуудын дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Л.Алтангэрэл: Хувийн орон сууцны конторуудыг чадавхжуулж, иргэд зүй бус хэрэглээндээ анхаарах шаардлагатай
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Үйлдвэрлэл, технологийн паркуудын анхдугаар зөвлөгөөн боллоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна.gif)

Сэтгэгдэл бичих